“АТЛЕТИК 220" баг Хонконгод 3 тоглолт хийнэ

2021 оны 03 сарын 02

АХБХ-ны "AFC Cup" тэмцээний хэсгийн шатанд шалгарсан "Атлетик 220" клуб Хонконгийн "Истерн Лон Лионс", "Лий Ман", Тайванийн "Тайнан сити" клубүүдтэй нэг хэсэгт багтсан билээ.

"J" хэсгийн тоглолтууд Хонконгод 5-р сарын 14-20-ны хооронд явагдана. Дээд лигийн аваргууд эхний эхний тоглолтоо Тайванийн "Тайнан сити"-тэй хийх бол хоёр дахь тоглолтоо "Истерн Лон Лионс"-той, сүүлд "Лий Ман"-тай тулах хуваарьтай байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top