Энэ сарын 8-ны өглөө АНУ-ын Атлантад НБА лигийн Бүх оддын тоглолт болох гэж байна. Цар тахлын үед энэ тоглолтыг зохион байгуулахыг Леброн Жеймс тэргүүтэй олон тоглогч эсэргүүцсэн ч спорт сонирхогчдын хүсэлтээр явагдах болсон.
Бүх Оддын Тоглолтыг анх удаа манай SPS Television үзэгчидтэй шууд дамжуулахаар болжээ. Мөн энэ үеэр GAN Sports Center-ийн албан бус нээлт болж, Дээд лигийн хоёр багийн нөхөрсөг тоглолт, Холимог Оддын тоглолт явагдах юм. NBA TALK нэвтрүүлэг анх удаа үзэгчидтэй явна.
Өрнө бүс: Стефен Карри (Голден Стэйт), Лука Дончич (Даллас), Леброн Жеймс (Лейкерс, ахлагч), Кавай Ленард (Клипперс), Никола Йокич (Денвер).
Дорно бүс: Кайри Ирвинг (Бруклин), Брэдли Бил (Вашингтон), Яннис Адетокумбо (Милуоки), Кевин Дюрант (Бруклин, ахлагч), Жоэл Эмбиид (Филадельфи).
Кевин Дюрантын багийг дасгалжуулагч Док Риверс, Леброны багийг Куин Снайдер удирдах болно.
Сэтгэгдэл ( 0 )