Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 60 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 60 нас хүрлээ. Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин бөгөөд 2006 оноос Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Боржигон овогтой Халтмаагийн БАТТУЛГА

1963 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн

"Хөдөлмөр" нийгэмлэгийн бөхийн дасгалжуулагч Хангайн Намшир гавъяатад шавь орсон.

●  1978 - 1990 онд самбо бөхийн шигшээ багийн гишүүн байхдаа улсад 5 удаа аваргалсан.( 52 - 57 кг )

● Шигшээ багийн дасгалжуулагч нь Чимэдбазарын Насантогтох.

●  Киев~1983 Самбо бөхийн ДАШТ-ий 52 кг-ийн шигшээ барилдаанд ОХУ~ын тамирчин Геннадий Белоглазовыг ялж , Монголын 12 дахь дэлхийн аварга цол хүртсэн.

● Мөн По-1986 (Франц) ДАШТ~аас мөнгө , Монреаль-1988 хүрэл , Москва-1990 хүрэл медалиар энгэрээ мялаасан.

●  Улаанбаатар~1989 Дэлхийн цомд III байр эзэлсэн.

●1984 онд жүдо бөхийн УАШТ -ээс хүрэл медаль авч, 22 жилийн дараа Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон өдгөөг хүртэл ажиллаж буй.

●Монголын самбо бөхийн холбооны дэд , Азийн самбо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.( 1995 ~ 1999 )

●Олон улсын жүдо бөхийн холбоо( IJF ) - ны хөгжлийн салбар хорооны тэргүүний албыг хашиж , Лондон-2012 , Рио-2016 олимпийн наадамд уригдсан.

● Бээжин-2008 олимпийн төлөөлөгчдийн жүдогийн багийн ахлагчаар оролцсон.

●Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан.( 2008 - 2012 )

●Аав нь үндэсний бөхийн улсын засуулч агсан Халтмаа , дүү нь чөлөөтийн ОУХМ , Сиэттл-1990 Сайн санааны наадмын аварга Х.Баттуул , хүргэн нь улсын начин Моломжамц .

Top