Шёодай Олимпын бамбарын буухианд гүйхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 03

Мэргэжлийн сүмогийн озэки Шёодай энэ жил Токиогийн олимпын наадмын бамбарын буухианд оролцох төлөвлөгөөтэй байсан. Түүнийг бамбарын буухиа элчээр төрсөн нутаг нь болох Күмамото мужийн Үто хот нэр дэвшүүлээд байсан билээ. Бамбар тавдугаар сарын 5-нд Үто хотод зочлох юм.

Гэвч Сүмо бөхийн холбооноос цар тахлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын 9-нд эхлэх Зуны тэмцээний өмнөх 14 хоногт бөхчүүдийг гадуур гарахыг хориглосон тул бамбарын буухианд оролцож чадахгүй болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top