Олон улсын Спортын арбитрийн шүүхээс энэ сарын 1-нд Ираны жүдо бөхийн холбооны заргыг авч хэлэлцлээ.
Тус холбооноос 2019 оны жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн бөх Саид Моллаиг Израилын бөхтэй барилдуулахгүйн тулд санаатайгаар ялагд гэж дарамт, шахалт үзүүлсэн байдаг. Энэ тэмцээний дараа Саид нутагтаа харилгүй Германд цагаачилж, дараа нь Монголын иргэншил авсан билээ. Тэр үед Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираны жүдогийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан юм.
Спортын арбитрийн шүүхээс Олон улсын жүдо бөхийн холбооны шийтгэлийг зөв гэж үзсэн ч Ираны жүдогийн холбооны тэмцээнд орох эрхийг ямар ч тодорхой хугацаагүйгээр хассан нь буруу гэж үзэн, эрхийг нь сэргээх шийдвэрийг Олон улсын жүдо бөхийн холбоонд дамжуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )