Жүдо: Тавдугаар сард Казаньд "Их Дуулга" тэмцээнтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 04

Энэ жилийн тавдугаар сард Парист болохоор төлөвлөгдөөд байсан жүдо бөхийн Их Дуулга тэмцээн цуцлагдлаа.

Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд Францын талд зохион байгуулалтын хүндрэл тулгарсан тул тэмцээнийг цуцалсан гэж дурджээ. Гэхдээ бүр мөсөн цуцалсан хэрэг биш бөгөөд намар зохион байгуулж магадгүй байгаа юм.

Харин тавдугаар сард Парисын оронд Их Дуулга тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын жүдо бөхийн холбоо тун шуурхай гаргасны дүнд олимпын өмнөх сүүлийн Их Дуулгыг нутагтаа авчирч чадлаа.

Тавдугаар сарын 5-7-нд ОХУ-ын Казань хотод ИХ Дуулга тэмцээн болно.

Токиогийн олимпын өмнө жүдо сонирхогчдыг маргааш эхлэх Ташкентын Их Дуулгаас гадна энэ сарын 26-28-нд Тбилиси Их Дуулга, дөрөвдүгээр сарын 1-3-нд Анталья Их Дуулга, тавдугаар сард Казань Их Дуулга тэмцээнүүд хүлээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top