NBA All Star: Холын шидэлт, тохолт, ур чадварын тэмцээний оролцогчид

2021 оны 03 сарын 04

АНУ-ын Атлантад болох НБА-гийн Бүх оддын тоглолтын үеэр явагдах тэмцээнд оролцогчдын нэрийг лигээс албан ёсоор зарлалаа.

3 онооны шидэлт: Стефен Карри (Голден Стэйт Уорриорз), Девин Букер (Финикс Санз), Донован Митчелл (Юта Жаз), Жейлен Браун (Бостон Селтикс), Жейсон Тейтум (Бостон Селтикс), Зак Лавин (Чикаго Буллз). Портленд Трэйл Блэйзерсийн Дэмьен Лиллард татгалзсан.

Цагираган дээрээс довтлох: Оби Топпин (Нью-Йорк Никс), Кассисус Стэнли (Индиана Пэйсерз), Анферни Саймонс (Портленд Трэйл Блэйзерс). Зайон Уильямсон, Энтони Эдвардс, Жейлен Браун, Майлз Брижес, Алекс Карузо нар оролцохоос татгалзсан. Энэ тэмцээнийг тохолтын хуучны аваргууд болох Доминик Уилкинс, Спад Уэбб, Жейсон Ричардсон, Ди Браун, Жош Смит нар шүүнэ.

Ур чадварын тэмцээн: Лука Дончич (Даллас Маверикс), Крис Пол (Финикс Санз), Роберт Ковингтон (Портленд Трэйл Блэйзерс), Жулиус Рэндл (Нью-Йорк Никс), Домантас Сабонис (Индиана Пэйсерз), Никола Вучевич (Орландо Мэжик).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 05

Гайхалтай амжилт.

0  |  0
Top