Өнөөдөр Узбекистаны нийслэлд эхлэх жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээнд дэлхийн хошой аварга Дарья Белодед барилдахгүй.
Украинаас тус тэмцээнд нийт 11 жүдоч оролцох бөгөөд Дарьягаас гадна Георгий Зантарая, Богдан Ядов нар оролцохгүй аж.
Украины шигшээ баг:
Эмэгтэй: Мария Скорая (57 кг), Анастасия Турчин (78 кг), Елизавета Каланина, Руслана Булавина (+ 78 кг).
Эрэгтэй: Артем Лесюк, Дильшот Халматов (60 кг), Каро Марданян (66 кг), Артем Хомула, Александр Кошляк (73 кг), Виталий Шепель, Станислав Гунченко ( 90 кг).
Украины шигшээ багийн дасгалжуулагч Виталий Дуброва “Дарья Белодед Европын аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байгаа. Тивийн аваргын тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-нд Лиссабонд явагдана. Энэ сарын 26-28-нд болох Тбилисийн Их Дуулгад түүнийг оролцуулж магадгүй байгаа. Зантарая мөн Тбилисийн Их Дуулгад бэлтгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )