Тажикистаны дасгалжуулагч Усмон Тошев: Монголыг ялна гэдгээ амлая

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Энэ сарын 25-нд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Катар-2022 ДАШТ, 2023 оны Азийн Цомын урьдчилсан шатны тоглолтын хүрээнд Тажикистаны багтай тоглох гэж байна. Энэхүү чухал тоглолтын өмнө Тажикистаны хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Усмон Тошев Sports.tj агентлагийн сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Манай шигшээ баг 2023 оны Азийн Цомын тэмцээнд оролцож чадах уу?

-Ямар ч дасгалжуулагч урдаа ялна гэсэн зорилт тавьдаг шүү дээ. Азийн Цомын тэмцээний шувтаргын шатанд шалгарах бидний зорилгыг хэн ч өөрчлөөгүй, биелүүлж чадна гэдэгтээ би итгэлтэй байна. Үлдсэн хэдэн тоглолт тун хариуцлагатай гэдгийг нуухгүй. Гэхдээ би манай шигшээ Монгол, Мьянмарын багийг ялна гэж  хариуцлагатайгаар мэдэгдье. Өөр том зүйл ч хэлж болж байна. Та бүхэн дооглон инээж болох ч Японы багаас бид оноо салгахын төлөө тоглоно. Манай багийн тоглогчид, мэргэжилтнүүд бүгд хүсэл зорилго нэгтэй, тайван сайхан нөхцөлд бэлтгэлээ базааж байна.

-Иорданы багтай хоёр нөхөрсөг тоглолт хийлээ. 1:0 ялж, 0:2 ялагдсан.

-Юуны өмнө цар тахлын хүнд үед тоглолт хийх боломж, өрсөлдөгч баг олж өгсөн холбоондоо баярлалаа. Тоглолт бидэнд ус, агаар шиг хэрэгтэй байна. Хөгжөөн дэмжигчид багаа ялагдахад сэтгэлээр унадаг нь мэдээж. Гэхдээ нөхөрсөг тоглолтын  гол зорилго нь ялалт биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Янз бүрийн тактик туршиж, тамирчдаа ажиглана.Чансаагаар дээгүүр багтай тоглоход суралцах юм их байдаг.

-Та Тажикситаны шигшээг залуужуулах бодлого баримталж байгаа.

-Авьяаслаг сайн залуус их гарч ирж байгаад би баяртай байгаа. Гол нь тэдэнд өөрийгөө харуулах, шигшээ багт дасан зохицох боломж олговол тэд сайн тоглогчид болж чадна.

-Шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?

- Би Тажикистанд ажил хийх, шигшээ багийн өмнө тавьсан зорилгыг биелүүлэх гэж ирсэн. Үнэн бодит шүүмжлэл бол хүлээн авна. Харин хөлбөмбөгөөс хол хүмүүс манай ялагдалд баярлаж, шүүмжлээд байхыг би ойлгодоггүй. Ийм шүүмжлэлийг тоохгүй байхыг хичээдэг. Хүн болгон хариуцсан ажлаа л хийж баймаар байна. Дасгалжуулагчийн ажил зарим хүнд амар хялбар санагдаж болох ч тийм биш. Ливерпуль багт гэхэд гаднаас бөмбөг оруулах, булангийн цохилт цохихыг л заадаг тусгай дасгалжуулагч хүртэл байдаг.

-Манай шигшээд өндөр нуруулаг тоглогч цөөхөн юм.

-Энэ асуултыг хүүхдийн багш дасгалжуулагч нарт тавих хэрэгтэй байх. Тэд арван жилийн өмнө өндөр хүүхдүүдийг олж, бэлтгэх ёстой байлаа. Тэгсэн бол одоо манай шигшээ нуруулаг тоглогчидтой байх байв. Эцэст нь тамирчиддаа хэлэхэд дан ганц тоглох хүслээр хол явахгүй. Ялах гэсэн маш их хүсэлтэй байх ёстой шүү.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(24.252.135.173) 2021 оны 03 сарын 06

Mongoliig ylna Ylahgui bol manai marzan erenhiilugch namaig huchendene yanaa Mongolchuudaa namaig bodooroi een een /yuilav/

0  |  0
Мояа(192.82.78.175) 2021 оны 03 сарын 05

Мояачуудыг бол ялах нь ойлгомжтой. Бидний байгаа байдал ийм л байна. Тажик мэтийн муу орнуудад хүртэл ингэж дээрэлхүүлээд л.

0  |  0
Эрдэнэ(64.119.23.15) 2021 оны 03 сарын 06

Эцэст нь тамирчиддаа хэлэхэд дан ганц тоглох хүслээр хол явахгүй. Ялах гэсэн маш их хүсэлтэй байх ёстой шүү.

1  |  0
ах(139.5.216.139) 2021 оны 03 сарын 05

монгол ялна

0  |  1
.(150.129.141.38) 2021 оны 03 сарын 05

Hun turluhtun teneg bolsoor l

2  |  0
Top