Н.Батсуурь нарын бөхчүүд 100 жилийн ойгоор барилдана

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Жил бүр Үндэсний их баяр наадмын барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Өнгөрсөн жил буюу Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авахад Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан О.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын гурван бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн.

Шинжилгээгээр Улсын аварга Н.Батсууриас нэг, Улсын арслан О.Пүрэвдагва болон Улсын харцага Б.Бат-Орших нараас тус тус гурван төрлийн бодис илэрсэн бөгөөд эдгээр бөхчүүд допингийн төрлийн бодис илэрснийг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Ингээд Баяр наадмын тухай хуульд заасны дагуу допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэрийг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргаснаар дээрх бөхчүүд энэ оны зургаадугаар сар хүртэл барилдах эрхгүй болоод байсан билээ.

Дээрх үйлдэлдээ Улсын аварга Н.Батсуурь албан ёсоор уучлалт гуйж, дахин “B” сорьц өгөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн эдгээр бөхчүүдийн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад, прокурорт шилжүүлээд байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тодруулбал, бөхчүүдийн сорьц баталгаажуулах шинжилгээг БНСУ руу явуулсан ч одоог хүртэл хариу ирээгүй байгаа учир допинг хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй гэж үзэн, хэргийг хааж, хэрэгсэхгүй болгожээ.  

Ингэснээр Н.Батсуурь нарын бөхчүүд энэ жил тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор барилдах эрхтэй болж байгаа ажээ.   

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ббр(103.212.118.29) 2025 оны 03 сарын 13

Монгол үндэсний баяр наадам үндэсний баяр биш боллоо

1  |  0
mm(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

zailtsgaa

1  |  0
.3(202.21.109.41) 2025 оны 03 сарын 13

bolioroo mulguu garuud

1  |  0
Заагч(202.9.46.236) 2025 оны 03 сарын 13

Шударга зүйл алга хогийн батсуурь мэт ийм л байгаа байхгүй юу шүүгчид нь ч нил авилга.

1  |  0
(103.212.119.98) 2025 оны 03 сарын 13

uhsnii chini doping ,har tamhi geech

1  |  0
Монголхүү(192.82.64.208) 2025 оны 03 сарын 13

Увсын бузар хулгайчид зайл!

2  |  0
Close menu