Чөлөөт бөх: С.Батцэцэг Болгарын София Георгиеватай барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Италийн Ромд сонгомол, чөлөөт бөхийн чансаа олгох Маттео Пелликоне тэмцээн болж байна. Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй 65 кг-д Т.Тулга, эмэгтэй 68 кг-д С.Батцэцэг нар дасгалжуулагч Батзоригийн хамтаар оролцож байгаа.

Өнөөдөр эмэгтэй 57, 62, 68, 76кг-ийн барилдаанууд болно.

Манай тамирчин С.Батцэцэг эхний тойрогт Болгарын бөх, 2019 оны Европын наадмын хүрэл медальт София Георгиеватай учраа таарчээ.

Түүнийг ялахад Чехийн Adela HANZLICKOVA, АНУ-ын дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Панамерикийн хошой аварга Тамира Менса нарын ялсантай барилдана. Тамира Менса 2019 оны ДАШТ-д түрүүлж, олимпын эрхээ авсан билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.4) 2021 оны 03 сарын 07

Чөлөөт бөх байгаа чи өөрөө дампуурчихсан бна

0  |  0
Мөнхжаргал(66.181.183.83) 2021 оны 03 сарын 05

Сэтгэгдэл бичсэн нөхөр тэнэг

1  |  0
Зочин(122.201.31.103) 2021 оны 03 сарын 05

Челеет бех гээч юм амьд байгаа юм уу, дампуураад дууссан юм бодсон

0  |  2
Top