Узбекстан улсын нийслэл Ташкент хотод өчигдөр эхэлсэн олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны 3 дахь тэмцээн болох "Ташкентын Их Дуулга" тэмцээний эхний өдөр монголчууд амжилттай сайхан барилдлаа.
Эмэгтэйчүүдийн 48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртэж, олимпийн эрхийн 1000 оноо авлаа. Гол өрсөлдөгчид нь ирээгүй ч тун хэрэгтэй ялалт байсан юм. Яг одоо олимп явагдвал түрүүлэхээр сайхан формдоо оржээ.
Тэрбээр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Энэтхэгийн Шушила Деви Ликмабамыг 2:28 минутад цэвэр яллаа.
Хэсгийн аваргын төлөө Италийн Франческа Миланийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.
Хагас шигшээд өнгөрсөн жилийн Европийн аваргын мөнгө, Будапешт, Тель-Авивын Их Дуулгын хүрэл медальт Сербийн залуу од Андреа Стожадиновыг нэмэлт цагт гарт нь өчих мэхээр цэвэр ялсан.
Аваргын төлөө манай тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт Японы Нацүми Цүнодаг 1:52 минутад хашиж мордон, цэвэр ялснаар Ташкентэд 4 дэх удаагаа төрийн дууллаа эгшиглүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
aguu yumaa.
Mundag emegtei shvv. Aragui delhiin hun yumaa barildaan uneheer Uran nerendee taarsan barildah yuma