Узбекистанд эхэлсэн "Ташкентын Их Дуулга" тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль хүртлээ.
Ё.Басхүү эхний тойрогт 2019 оны Бразилын Их Дуулгын хүрэл, 2020 оны Европын аваргын хүрэл медальт Францын Килиан Ле Блоучийг торгуулиар ялсан.
Дараагийн тойрогт 2021 оны Тель-Авивын Их Дуулгын мөнгөн медальт Беларусийн Димитри Минкоуг вазари үнэлгээрээ яллаа.
Хэсгийн аваргын төлөө 2021 оны Тель-Авивын Их Дуулгын хүрэл медальт Узбекстаны Сардор Нурилаевийг торгуулиар давлаа.
Хагас шигшээд 2019 оны Хөх хотын Гран Пригийн мөнгө, 2021 оны Доха мастерсын хүрэл медальт ОХУ-ын Арам Григоряныг цэвэр ялсан.
Финалд БНСУ-ын алдарт Ан Баултай барилдахаар болсон юм. Харамсалтай нь шүүгч барилдааны эхнээс л торгосоор манай бөх торгуулиар ялагдаж, мөнгөн медальтай үлдсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Ene odoo yu bolood bgaa ym be !? Ingej shuudeg boltsiimuu ! Tegeed ene setgegdel bichij bgaa maluud .. ee uuchilaarai mongaaaaalchuud geh geed .. bas yu ve !? Gaigui yvaa negnee dooshn darj ooriin taliin hunee darj ursuldugchuu demjeed bgaa maluud ee basl uuchilaarai mongaaaaalchuud maani tamiin togoondoo heden jil butslah ym boldoo zailuul harin ter torguuliar ylad bgaa korea-d Bashuugees iluu garah ym jaahanch baisanguidee zailuuldaa zailuul !
Азаар л мөнгөн медаль авсан бна даа илүү юм огт алга. Угаасаа муу бна дах
Ямар ч мэхний оролдлого хийсэнгүй торгох нь зөв өрсөлдөгч нь 2 удаа үүрэх мэх хийлээ
Финалд арай л амархан явчлаа даа, найраа, тохироо энэ тэр байсан юм болов уу даа, жудо уг нь ундэсний бех, челеет энэ тэрээс арай дээр, илт луйвар энэ тэр нь гайгуй л юм шиг байдаг, IJF ч бусад холбооноос арай дээр юм шиг л байдаг, гэхдээ бех л юм чинь арга ч угуй биз дээ