"Катар 2022" ДАШТ-ий урьдчилсан шатны F хэсгийн ээлжит тоглолт “Тажикстан – Монгол” энэ сарын 25-ны өдөр Тажикстан улсын Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдана. Энэ нь тус өдөр Азид болох цорын ганц албан ёсны тоглолт юм.
Одоогийн байдлаар энэ хэсэгт Тажикстаны баг 3-р байрт, манай шигшээ 5-р байрт явж байгаа. Манай баг Туркт бэлтгэл хийж байгаа бол Тажикстаны шигшээ 19-нөөс Душанбе хотдоо цугларалтаа эхлэх гэнэ.
Бас нэгэн шинэ мэдээ бол Душанбе хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тус тоглолтод үзэгчид оруулахаар болсон явдал байлаа. ДАШТ, Азийн Цомын тун хариуцлагатай тоглолт тул тус улсын Засгийн газраас хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжин, балиашгуудыг цэнгэлдэхэд оруулах зөвшөөрөл өгсөн байна. Тажикстаны хөлбөмбөгийн холбооноос хөгжөөн дэмжигчдээ ирж, багаа дэмжихийг уриаллаа. Ингэхээр манай багийг дүүрэн хүнтэй цэнгэлдэхэд тун халуун тоглолт хүлээж байгаа нь гарцаагүй.
Сэтгэгдэл ( 1 )
Мояачуудыг хожно гэдэгтээ итгэлтэй байгаан байна лдаа. 19нд нэг цугларсан болоод л хожно гэнэ. Бэлтгэл хийх ч шаардлага алга гэжуугаа.