Абэ Үта: Айх мэдрэмж төрөхийг анх удаа үзлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Узбекистанд болж байгаа жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд түрүүлсэн Японы тамирчин Абэ Үта онлайн ярилцлага өгч, сэтгэгдлээ хуваалцлаа.
 


Абэ эхний тойрогт хийлээд, финал хүртэл гурав барилдахдаа бүгдийг нь иппон ялсан. Алтан медалийн төлөө манай Л.Сосрбарамтай барилдах байсан ч Л.Сосорбарам гэмтсэнээр барилдалгүй аварга болсон юм.

Абэ Үта “Сандарч тэвдэх зүйл байсангүй. Гэхдээ энэ тэмцээн дэх манай жингийн өрсөлдөөн миний хүссэн шиг өндөр түвшинд байгаагүй гэхэд болно. Зарим сайн тамирчин ирсэнгүй. Гэхдээ бүтэн жил гаруй тэмцээнд орж барилдаагүй болохоор мэдрэмж алдагдсан тал байлаа. Өрсөлдөгчөөсөө айх сэтгэл хоромхон зуур төрөхийг мэдэрлээ. Олимпоос өмнө барилдааны мэдрэмжээ буцаан сэргээх зорилготой энэ тэмцээнд оролцсон. Шигшээ барилдаанд маш сайн бэлтгэсэн ч Монголын тамирчин гарч ирээгүйд их харамслаа. Жил гаруйн дараах тэмцээндээ дөнгөж гуравхан барилдлаа. Энэ тэмцээн дээрх өөрийгөө дүгнэвэл 10 онооноос тавыг л өгнө. Ах Японоос утасдаад зөвлөгөө өгч байлаа. Тэр ч гэсэн гадаадын өрсөлдөгчиддөө судлагдаад нэг хэсэг хэцүү байсан үе бий. Би ч гэсэн судлагдсан байгаа” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түмэнбаяр (66.181.161.52) 2021 оны 03 сарын 09

Мундаг шүү

2  |  0
Заль(202.126.88.194) 2021 оны 03 сарын 10

Манайх битүү морио албаар гаргаагүй юм байна гэж бодлоо

7  |  0
buyna(66.181.161.7) 2021 оны 03 сарын 09

abe bol olimpiin awarga boloh baihaa kss.

2  |  1
Top