Их Дуулгын аварга Ц.Цогтбаатарын барилдааны бичлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Өчигдөр Узбекистанд жүдо бөхийн Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр болж өнгөрлөө. Манай жүдочид энэ өдөр хоёр дахь алтан медалиа зүүсэн юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Ази тивийн аварга ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртэж, Монгол улс 2 алт, 2 мөнгөн медальтай нийт 71 улсаас хоёрдугаарт эрэмблэгдэж байна. Ингэснээр тэрбээр чансаагаа 1000 оноогоор ахиулснаар -73 кг-ын дэлхийн чансаанд 11 дүгээр байр руу дэвших боломжтой болсон байна.

Ц.Цогтбаатар тэмцээний эхний тойрогт хийлж, хоёрын даваандаа Европын залуучуудын аваргын мөнгөн медальт Португалийн Жоао Фернандог 2:56 минутад цэвэр ялсан.

Дараагийн тойрогт Узбекистаны бөх, залуучуудын Азийн цомын тэмцээний хошой аварга Голибжон Сулаймоновыг 3:13 минутад иппон ялав.

 

Хэсгийн аваргын төлөө 2019 оны Екатринбургын Их Дуулгын хүрэл медальт ОХУ-ын Евгений Прокопчукыг вазари үнэлгээгээр ялсан.

Хагас шигшээд Узбекистаны Обидхон Номоновыг нэмэлт цагт торгуулиар ялжээ.

Финалд 2020 оны Парисын Их Дуулгын мөнгөн медальт Казахстаны Жансай Смагуловтой барилдан, торгуулиар ялж, Их Дуулга ангилалд хоёр дахь удаагаа түрүүллээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sharwa1021(43.250.126.17) 2021 оны 03 сарын 14

Энд босоо байрлалаас бүсэлхийнээс доож хориотой мэх хийж тэрн тооцогдоогүйээ хасагийн бөхийн оноонд! Дүрэмээ шинэчилсэнийг сураагүй хасаг бөхийн том алдаа байсан энэ бол том луйвар булхай

0  |  0
Sharwa1021(43.250.126.17) 2021 оны 03 сарын 14

Хасагууд тэр хасагстандаал очиж бөхөа дэмж! Монгол улсад монгол бөхөө дэмжихгүй бол манай нутагаас явцгаах хэрэгтэй! Та нарын хэрэг монголд огт байхгүйшүү!

0  |  0
Ц(202.9.40.221) 2021 оны 03 сарын 09

Цэвэр савуулчаад ялчихсан дүрэм энэ тэр нь болоогүй юм байхдаа

0  |  0
Яллаа(103.29.144.172) 2021 оны 03 сарын 09

Сайхан даа... Монголчууд. Баян өлгийчууд их ууртай байна.

1  |  1
Монголчууд ялна(103.29.144.172) 2021 оны 03 сарын 09

аргагүйл МОнгол юмдаа... Казах төлөг өөрөө түргэдлээ

1  |  1
Үнэ(64.119.23.25) 2021 оны 03 сарын 09

Казах нь бүх л барилдааны турш илүүрхэж ялсан л даа уг нь

0  |  1
Сонирхогч(172.90.229.225) 2021 оны 03 сарын 09

Хөлнөөс барьсан нь яах ч аргагүй харагдаж байнаа

5  |  0
Top