Петр Ян хориотой цохилтоор аваргын бүсээ алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 07

Өнөөдөр өглөө АНУ-ын Лас-Вегаст UFС холбооны UFC 259 тэмцээн боллоо. Энэ тэмцээнд аваргын бүс хамгаалах гурван тулаан болсон юм. Хүнд жингийн аварга Ян Блахович Исраэль Адесаньяг, эмэгтэйчүүдийн босоо аварга Аманда Нуньес Меган Андерсоныг ялж, бүсээ хамгаалсан бол ОХУ-ын тулаанч Петр Ян Алжэмейн Стерлингийг хориотой цохилтоор унагааж, аваргын бүсээ алдлаа.

Ян уг нь дөрөвдүгээр үед давамгайлж ирсэн ч хэвтээ байдалд байгаа өрсөлдөгчийнхөө толгойд өвдөглөж, дүрэм зөрчсөнөөр цол хамгаалах анхны тулаандаа харамсалтайгаар бүсээ алдлаа.

Стерлинг газар унаад удаан хэвтсэний эцэст сэргэсэн. Гэхдээ тулааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон байлаа. Октагонд хэсэг бужигнасны эцэст Дана Уайт бүс бариад гарч ирсэн тул ямар ч гэсэн хэн нэг нь аваргын бүстэй харих нь тодорхой боллоо. Хөтлөгч Стерлингэд ялалт өгч, бүсийг гардуулсан ч тэр аваргын бүсээ газар хаяад уйлж эхэлсэн юм. Дараа нь тэр ийм маягаар аварга болохыг хүсэхгүй байна гэж хэлсэн.

Харин тулааны сайхан үдшийг бусниулсан гэмт хэрэгтэн болох Петр Ян уучлал гуйж, санамсаргүй өшиглөсөн гэж хэлсэн ч торны дэргэд үзэж байсан Хабиб Нурмагомедов өшиглөх командыг Яны дасгалжуулагч нар өгсөн гэдгийг илчилсэн. Хөтлөгч Жо Роган ч энэ мэдээллийг баталсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(61.102.147.37) 2021 оны 03 сарын 09

Orosuudiin gariin ayiig daahgui baij suuld ni olon um hutsdag um hehe...

2  |  0
зочин(66.181.176.143) 2021 оны 03 сарын 10

Энэ уг нь ивануудад их таарсан спорт юм шиг, гэхдээ тэнэг улс тэнэг л байх юм даа

1  |  1
Top