Дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликонегийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 3-наас 7-нд Италийн нийслэл Ромд боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэв.
Т.Тулга эхлээд өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга, Яшар Догугийн Гранпригийн аварга Хамза Алачаг оноогоор цэвэр (10:0) ялсан.
Хагас шигшээд Энэтхэгийн Рохитыг 4:0-ээр яллаа.
Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ийн нэг мөнгө, хошой хүрэл, Азийн наадмын алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Энэтхэгийн алдарт бөх Бажранг Пуньятай хүч үзэж 2:2-оор ялагдлаа. Манай бөх 2:0-ээр тэргүүлж яваад сүүлийн 30 секундэд 2 оноо алдсан юм.
65 кг
1. Бажран Пуния (Энэтхэг)
2. Т.Тулга (Монгол)
3. Хамза Алача (Турк)
3. Жозеф Маккена (АНУ)
Сэтгэгдэл ( 2 )
sain barildlaa amjilt husey
Сайн бна. Өшөө их амжилт гаргахыг хүсье. Монголын ард түмнийг баярлуулж бахдаж яваарай.