МҮОХ-ноос Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Мэндчилгээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуудан спорт-олимпизмийн төлөө бие бялдар, оюун ухаан, итгэл зүтгэлээ зориулсан тамирчин дасгалжуулагч, зүтгэлтэн бүсгүйчүүддээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж буйг минь хүлээн авна уу!

Орчин үеийн олимпийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг улам бүр чухал болж, олимпийн наадамд оролцогч тамирчдын жендерийн харьцаа тэнцвэржин, эмэгтэйчүүдийн спортын амжилт шинэ түвшинд өссөөр байна.

Монголын эмэгтэй тамирчид Инсбрук-1964, Токио-1964 өвөл, зуны наадамд анх эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн оролцсоноос хойш 20 удаа эх орныхоо нэрийн өмнөөс олимпийн дэвжээнд өрсөлдсөн бахархам түүхтэй. Эдний дотроос буудлагын Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, чөлөөт бөхийн С.Батцэцэг, жүдоч Д.Сумъяа нар олимпийн хоёр мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ мялааж, алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт мандуулсан билээ.

Та бүхэн маань олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр инээд хөөрөөр цалгиж, аз жаргалаар халгиж, алтан дэлхийн олимп руу тэмүүлж, амжилт ялалтын оргилд гарахыг хүсэн ерөөе!

МҮОХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top