2021 оны "Ташкентын гранд слам" тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100кг жинд "Женко" клубын тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртлээ.
Тэрээр "С" хэсэгт эхний барилдаандаа Болгарын Даниэл Дичевийг цэвэр ялсан.
Хоёрдугаар тойрогт 2019 оны Будапештийн гран при хүрэл, 2019 оны Тель-Авивын гран при хүрэл медальт Эстоний Григорий Минашкинийг цэвэр яллаа.
Дараа нь 2018 оны залуучуудын Ази тивийн аварга эзэн орны тамирчин Шахбоз Пулатовыг цэвэр ялсан.
Хэсгийн аварга төлөө 2015 оны дэлхийн аваргын хүрэл, 2015 оны Европын наадмын хүрэл медальт Болгар гаралтай Бельгийн жүдоч Тома Никифоровт ялагдлаа.
Дагах барилдаанд 2018 оны Хаагын гран прин мөнгө, 2019 оны Ташкентын гран прин хүрэл медальт Беларусийн Никита Свиридыг ялсан.
Хүрэл медалийн төлөө Узбекистаны Аклмуродбек Худойбердиевийг ялснаар Их Дуулга ангилалын тэмцээнээс анхны медалиа хүртлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Залуу хүүдээ баяр хүргье, цаашид бэлтгэлээ сайн базаажолон олон тэмцээнд Эх Орныхоо нэрийг гаргаарай, бяртай, мэхэнд тогтоцтой байна, харин хурд муу өөртөө жаахан итгэлгүй, алаад өгье гэсэн санаачлага итгэл, хурц дайчин байдал жаахан дутуу байна.
Баяр хүргэе. Сайн залуу гарч ирж байгаа юм бна даа. Амжилт хүсье
bayar hurgie. ulam ih amjilt gargaarai
Монголын жудогийн шинэ од байна.\n\n
Belgiin bohtei barildsan barildaan uneheer ergelzeetei bolloo . Bi Gonchigsurengiin onoo gej bodson chin Belgiin bohod onoo uguh ym ! Yun e-n torguuli ve !? Ter huugddug dasgaljuulagchn zugeerl ug suggui tasraltgui torgood baihaar tohirtsiimuu haashaa ym be ! Za neg udaagiin ylagdal ... ern shuluuhan helehed Mongoliin judod Gonchigsuren geh gyalalzsan shine od tsahiur hagalan garch irj bn .
Сайн байна баяр хүргэж, бэртэл гэмтлээс хол байхыг ерөөе.
Бичсэн зүйл хаачив. Гаргаач.
Гончигсүрэнд баяр хүргэе. Түрүүлсэн Белгийн бөхөд ганцхан ялагдаж, бусад барилдаандаа бүгдийг цэвэр давлаа. Энэ нь маш сайн үзүүлэлт. Белгийн бөхөд өгдөг вазарич эргэлзээтэй. Белги тохсон, манай хүн хариулж шидсэн, хоёуул зэрэг мөрөөрөө газардсан.Мэхийн төгсгөлийг хийснээр нь манай бөхөд оноо өгөх, эсвэл хэнд нь оноо өгөөгүй бол илүү шударга байлаа. Мөн Белгийн нөхөр манай хөлд хүрэхэд нь торгоогүй атал, Гончигсүрэнг 3 торгодог нь үзбек шүүгчийн бодлого байсан гэж харагдлаа. Дасгалжуулагч эдгээртэй эвлэрэв. Рейтингээ 161-ээр дээшлүүлж, 68-рт бичигдэв. Бэртэл гэмтлээс хол байхыг ерөөе.