Ёкозүнагийн зөвлөл: Какүрюү өөрөө зодог тайлах ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Мэргэжлийн сүмогийн ёкозүна Какүрюү маргааш эхлэх Хаврын тэмцээнд зодоглохгүй болсон мэдээ сүмогийн ертөнцийг доргиолоо. Уг нь Какүрюү энэ тэмцээнд барилдаж, зодог тайлах эсэхээ шийднэ, бэлтгэл хийж байгаа гэж ярьж байсан юм. Какүрюү сүүлийн 5 башёд гэмтлийн улмаас барилдаагүй байгаа. Зарим хэвлэлд гарсан мэдээгээр тэр 9-ний өдрийн бэлтгэл дээр зүүн хөлөө гэмтээсэн гэнэ. 

Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн, Токио их сургуулийн профессор Ямаүчи Масаюки энэ талаар Спорт Хочи сонинд ярилцлага өгчээ.

-Какүрюү таван тэмцээн дараалан барилдсангүй. Энэ талаар таны бодол?

-Сүмо бөхийн холбооны дүрмэнд ёкозүна цолтон ингэвэл зодог тайлна гэсэн заалт байхгүй. Ёкозүна цолоо алдах гэсэн дүрэм ч үгүй. Гэхдээ энэ нь сайн муу барилдах, өнжих нь хамаагүй үргэлжийн мөнх барилдаад байна гэсэн үг биш. Бусад бөхчүүдтэй ижил зодог тайлах цаг нь ирэхээр дохёгоо орхидог. Өдий хүртэл аваргууд амжилт буурч, хүч чадал харих үедээ өөрөө зодог тайлах шийдвэр гаргадаг байсан. Какүрюү ч гэсэн одоо өөрөө зодог тайлах шийдвэр гаргах ёстой цаг иржээ.

-Ёкозүнагийн үүрэг хариуцлага гэж бий.

-Ёкозүна хүн ялах үүрэгтэйгээс гадна дохёнд гарах ёслол үйлдэх том ажилтай. Үндэсний спортын хувьд аварга нь ард түмний итгэлийг хариулж чаддаг байх ёстой. Какүрюү бол сүмо бөхчүүдийн зөвлөлийн тэргүүн хүн тул бусад бөхчүүдийг удирдан, үлгэр жишээ үзүүлэх үүрэгтэй. Ийм удаан барилдахгүй байгаа аварга яаж бөхчүүдэд үлгэр дууриал болох вэ.

-Ер нь зодог тайлах ёстой юу?

-Хэн нэгний шахалтаар зодог тайлах нь ёкозүна гэдэг цол, байр сууринд таарахгүй. Какүрюү бол ёс заншил сайн мэддэг, мэндлэх хүндлэх ёс сайтай бөх. Ёкозүна ямар байх ёстойг ч сайн мэддэг хүн. Тийм болохоор Какүрюү ард түмний итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд өөрөө шийдвэр гаргах хэрэгтэй. Сүмо бөхийн түүх, уламжлалыг хадгалан үлдэхийн тулд юу хийхээ тэр мэдэж байгаа гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(202.126.89.231) 2021 оны 03 сарын 15

Barildahgyi bol zodog tailsan ni deer bhoo

0  |  0
Монгол (66.181.180.250) 2021 оны 03 сарын 16

Монголын сайхан хөвгүүд сүүлдээ ясаа тавих газаргүй үлдэх вий халтар цаасаар биеэ худалдаж

4  |  2
Энэ бол хариуцлага(150.129.143.146) 2021 оны 03 сарын 16

Энэ бол байдаг л зүйл зодгоо тайлах цаг болсон бол өөрөө мэдэж бгаа дха. Давгаа шиг хөөгдөх юм бол жинхэнэ шившиг шүү.

6  |  0
Зочин(66.181.161.84) 2021 оны 03 сарын 16

Кисеносато нь 8 баше өнжсөн л гэж байна.Энэ арлынхан дандаа ингэж байдаг.Дагвадоржыг,Бямбадоржыг мөн л хавчсаар байгаад явуулсан.

2  |  1
Зоч(192.82.87.155) 2021 оны 03 сарын 16

Намбарын Энхбаяр шиг битгий зууралд. Чадвал чадаад чадахгүй бол гүйцээ...

3  |  2
Tsolmon(66.181.183.98) 2021 оны 03 сарын 16

Монгол хүн биш болсон\nУрвагч өөр хэн ч биш

1  |  7
Зочин(202.126.88.201) 2021 оны 03 сарын 16

Эх орноо иенээр сольсон энэ мэтийн урвагчууд яах ийх нь даан ч падлий алгаа.

3  |  7
Зочин(64.119.18.206) 2021 оны 03 сарын 14

Ингэж ад узэгдэн узэгдэн новширч байх хэрэг байдаг л юм байх даа, амь биш заяа биш зодог тайлчихмаар юм доо

2  |  2
Иргэн. (64.119.22.192) 2021 оны 03 сарын 14

Монголчууд аа, зөвхөн шашлык буюу шорлог идэцгээгээрэй!

0  |  0
хүрэлсүх(103.26.195.242) 2021 оны 03 сарын 16

тайлаа тайл.биегүй болцым бол ад үзэгдэн барин шившиг болоод яадгийн

4  |  0
urlee(192.82.69.216) 2021 оны 03 сарын 16

Ene mgl ulsiin irgen bish shuudee !

0  |  2
zochin(202.126.88.199) 2021 оны 03 сарын 14

Монголчууд явсан газар хэзээд л найраа майраа допинг гэх мэт заваан юм л байна. Сумо ч удахгүй араас нь орно.

1  |  1
Иргэн(122.201.24.240) 2021 оны 03 сарын 16

Одоо болсон байх аа. Японын спорт, Япон заншил, бүх сумочидтой холбоотой. Монгол хүн ч гэлээ Японд өрсөлдөж, Японоос олсон мөнгөөрөө аж төрж байгаа бол заншлыг нь хүндлэх хэрэгтэй дээ.

7  |  0
Bayaraa(39.7.46.223) 2021 оны 03 сарын 15

Mongol zaya baina daa. Boloogvi baih shvv. Awraga mine

2  |  0
ALT(202.9.40.250) 2021 оны 03 сарын 15

Kesonasato 8 basho onjson.yum dugaraagui shdee.gaduurhaj bna

5  |  0
Иргэн(77.37.227.40) 2021 оны 03 сарын 16

Эх орноо өөрийн хүсэлтээр орхисон. Зодог тайлаад мөнгөний төлөө л явах биз

2  |  2
M(103.26.193.54) 2021 оны 03 сарын 14

Японы зан заншил япон иргэний асуудал шүү дээ

6  |  1
Какүрюү(66.181.183.76) 2021 оны 03 сарын 16

Болоогүйээ. Юун зодог тайлах. 40 хүртлээ жоохон найраа майраа хийж хэдэн цаас хиймээр байна шүү ккк.

5  |  4
Эрдэнэ(66.181.181.44) 2021 оны 03 сарын 14

манайхан шиг 50 60 хүрчээд худлаа барилдаж начины найраанд ороод явдаг т1 юм хаана ч байхгүй монгол бөхёүүд ер нь ёс жудаг гэж байхгүймболсон

5  |  4
Гэмтэл шүү дээ(66.181.177.183) 2021 оны 03 сарын 13

Кисэ дээрээ юм яриагүй байж

1  |  1
Top