Зодолдсон жүдочдын эрхийг 2 жилээр хасав

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 13

Хоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын Дагестанд болсон 23 хүртэлх насны залуучуудын жүдо бөхийн тэмцээн дээр олон нийтийг хамарсан том зодоон болсон талаар бид мэдээлсэн.

Зодоон дагестан, осетин хөгжөөн дэмжигчдийн хооронд эхэлж, сүүлдээ тамирчид, дасгалжуулагч нар ч оролцсон байна. 73 кг-ийн жингийн барилдаад Дагестаны Абдулкадир Абдулкадиров, осетийн Сармат Голоев нар хугацаа сунган, 10 орчим минут барилдаад дагестан тамирчин ялсны дараа зодоон эхэлсэн юм.

ОХУ-ын жүдо бөхийн холбооноос хэргийг хэлэлцээд зодооныг өдүүлсэн дагестан бөх  Абдулкадир болон дасгалжуулагч Осман Абдулкадиров нарын барилдах, дасгалжуулах эрхийг нь 2023 оны гуравдугаар сарын 8 хүртэл хассан байна.

Мөн хэргийг бүрэн шалгаж дуустал Дагестан, Хойд Осетийн шигшээ багийг тэмцээнд оруулахгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.206) 2021 оны 03 сарын 15

Хаа газрын бехчууд гэж хамгийн адгийн гарууд байдаг бололтой, оросын багууд хоорондоо зодолдож байхын оронд нийлээд оросуудтайгаа зодолддог байгаа даа

0  |  1
Top