Ираны нийслэл Тегеранд Токигийн олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалт 2 жинд явагдлаа.
2019 оны Нурсултаны ДАШТ-д түрүүлсэн Хасан Яздани (86 кг), тавдугаар байр эзэлж, олимпын эрхийг эх орондоо авчирсан Реза Атри (57 кг) нар сонгон шалгаруулалтад оролцлоо.
Яздани U-23 дэлхийн хошой аварга Камран Гасемпурыг 5-2 ялж, олимпын шигшээд багтсан. Тэрээр Риогийн олимпод 74 кг-ийн жинд түрүүлж байсан билээ.
Реза Атри 2020 оны Дэлхийн Цомын хүрэл медальт Рахман Амузадыг 6-4 ялжээ.
Нурсултанд иранчууд 125 кг-ийн жинд олимпын эрх авсан. Энэ эрхээр Токиогийн олимпод очихын төлөө U-23 дэлхийн аварга Амир Заре, улсын аварга Амин Тахери хоёр өрсөлдөж байгаа. Тэдний олон улсын тэмцээнд хэн амжилттай оролцсон нь Токио явах юм.
Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Алма-Атыд болох Азийн эрхийн тэмцээнд Мохаммад Мохаммадиан (97 кг), Юнес Эмами (74 кг), Амир Яздани (65 кг) нар олимпын эрхийн төлөө барилдах юм.
Сэтгэгдэл ( 0 )