Семён Новиков Жан Беленюктэй халз барилдуулахыг шаардав

2021 оны 03 сарын 13

Украины залуу бөх, сонгомол барилдааны Европын аварга Семён Новиков Украинд олимпын багийн сонгон шалгаруулалт хийлгүй, алдар цолтой бөхчүүдийг олимпын багт сонгож байгааг эсэргүүцжээ.

Семён олон нийтийн сүлжээнд “Яагаад миний жинд олимпод Жан Беленюк оролцох ёстой гэж? Дэлхийн бөхийн том гүрнүүдэд хэн эрх авсан нь хамаагүй, сонгон шалгаруулалт хийдэг. Би хамгийн сүүлд Жан Беленюктэй 2019 онд барилдаж байсан. Одоо биднийг халз барилдуулж, хэн ялсныг нь олимпод явуулах ёстой. Ираны чөлөөт бөхийн од, олимпын аварга, дэлхийн хошой аварга Хасан Яздани олимпын багийн сонгон шалгаруулалтад оролцож байна. Яздани 2019 оны ДАШТ-д түрүүлж, Иранд олимпын эрх авчирсан. Гэтэл түүнийг сонгон шалгаруултад оруулж байгаа нь тэнд чөлөөт бөх шударга гэдгийг харуулж байна” гэж бичжээ.

Дашрамд дурдахад Жан Беленюк 2019 оны Нурсултаны ДАШТ-д түрүүлж, олимпын эрхийг Украинд авчирсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top