Мэргэжлийн сүмогийн холбооноос тэмцээн болгоны өмнө бөх, ояката, үсчин, засуул нарыг ковидийн шинжилгээнд хамруулж байгаа.
Маргааш Токиод эхлэх Хаврын тэмцээний өмнөх шинжилгээгээр Отоваяма, Оногава гэсэн хоёр оякатагийн хариу эерэг гарсан байна. Тиймээс тус хоёр оякатагийн харьяалагддаг Оноэ, Ямахибики дэвжээний 28 бөх барилдахгүй боллоо. Энэ хоёр дэвжээнд цолтой бөх байхгүй.
Нэгдүгээр сарын тэмцээнд 4 дэвжээний 65 бөх ковидийн улмаас барилдаагүй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Ер нь энэ цар тахлын уед сумогоо больчихмоор юм доо японшикууд, манай бех нэртэй явдаг жорлонгууд барилдахгуй байж болоод л байна ш дээ, манайхаас суралцмаар юм