ОУОХ-ны 137-р чуулган энэ өдрүүдэд цахим хэлбэрээр явагдаж байна. Ирэх зун явагдах Токиогийн Олимпийн наадмын бэлтгэл ажилтай танилцаж, цар тахлын үеэрх Олимпийн хөдөлгөөний төлөв байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлж буй уг чуулганд Монгол улсыг төлөөлөн ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцож байна.
Тэрээр чуулганы гурав дахь өдөр хэлэлцэж буй “Олимпийн хөтөлбөр 2020 + 5” санаачлагын хүрээнд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. Токио 2020 наадамд оролцох Монголын багийн ахлагчийн хувьд тэрээр цар тахлын улмаас өмнө төлөвлөгдөн бэлтгэл ажлаа базаагаад байсан “Mongolia House” байгуулах ажил нь хэрэгжих боломжгүй болсон ч технологийн дэвшлийг ашиглан дижитал хэлбэрээр өв соёл, улс үндэстний онцлогоо танилцуулах төсөл хэрэгжүүлж байгаагаа онцолсон юм.
Энэ нь өмнө нь өндөр зардал, ложистикийн төвөгтэй байдлын улмаас биет байдлаар Олимпийн наадмын үеэр үзэсгэлэнгээ дэлгэж чаддаггүй байсан хөгжиж буй болон жижиг орнуудад цоо шинэ боломж олгож байгаа нь бусад улс орнуудын ҮОХ, залуу тамирчдад технологийн хөгжлөөр дамжуулан өөрсдийн түүх соёлоо сурталчлах өргөн боломж гарч ирж байгааг дурдаад, цаашдаа ОУОХ-ноос ижил төстэй санаачлагыг бодлогын хүрээнд дэмжвэл зохилтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн нь олон гишүүдийн талархлыг хүлээв.
Өнгөрсөн жил явагдсан 136-р чуулганы үеэр ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг ярианыхаа төгсгөлд ОУОХ-ны ерөнхийлөгчөөр ахин сонгогдож, үргэлжлүүлэн ажиллах болсон Т.Бахд баяр хүргэсэн байна. 1976 оны Олимпийн аварга Т.Бах 2013 оноос хойш Олимпийн хөдөлгөөнийг тэргүүлж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 9 )
hulgaichiin ur udam,hulgaichaaraa uldene
Хорт могойн үр удам толгойг нь тасалвал таарна. Эх орноо худалдагчид.
Шуналын дэвүүд 70 уулын цаагуур далд орог...
Ямар ч тамирчин биш, хийж бүтээсэн гавъяагүй мөртлөө спортын салбарт Монгол улсыг төлөөлөх албан тушаалыг авилга, арын хаалгаар авсан бас нэг сорон мөлжигч. ичих хэрэгтэй ш дээ. Өөр чадвартай, тамирчин нэр хүндтэй хүнд наад албаа өг.
ханаж цадах гэдэг ойлголтгүй сүг батболдын хүү
Buzaruudiig udam ugsaagaar ustgah heregtei. Shunaliin dontonguud Mongold gishgeh gazar baihgui...
Nohoin gulug, ene muu l dutaj gene.
АВИЛГАЧНЫ ҮР УДАМ. ОДООХОНДОО ААВЫНХАА БУЯНГААР ТАРВАЛЗАЖ БАЙГАА. Х
Novshiin hulgaichuuД Ард түмний өмч болох газрын баялагын лицeнзийг зарж баяжсах. Үйлийн үрээ эдлэнэ дэээ