Буриадын нийслэлд явагдаж байгаа ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 2 дахь өдрийн барилдаанд дахин гурван жингийн аваргууд тодорлоо. Хоёр жинд нь осетин бөхчүүд тэргүүлж, нэг алтан медаль Красноярск явсан. Хүчирхэг дагестанчууд алт авч чадсангүй.
70 кг
Финал
Исраил Касумов (Красноярск) – Евгений Жербаев (Буриад) – 6:3
Хүрэл медалийн төлөө
Абдула Ахмедов (Санкт-Петербург) - Анзор Закуев (Крым) - 12:1
Чермен Валиев (Алани) - Виктор Рассадин (Якут) – 7:6
Буриад бөхчүүд дахиад л аварга болж чадсангүй. Энэ удаад Евгений Жербаев финалд гарч ирлээ. Тэр хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга Чермен Валиевийг 13-4 бут ниргэсэн байв. Гэвч УАШТ-ий гурван удаагийн мөнгөн медальт Исраил Касумовт ялагдлаа.
74 кг
Финал
Заурбек Сидаков (Алани) – Разамбек Жамалов (Дагестан) – 2:2 (+:- )
Хүрэл медалийн төлөө
Магомедрасул Газимагомедов (Дагестан) – Магома Дибиргажиев (Дагестан) – 4:2
Магомед Курбаналиев (Дагестан) – Тимур Бижоев (Краснодар) – 1:1 (+:- )
Финалын барилдааны талаар дагестанчууд их маргалдсан. Бараг бүх барилдаанд Жамалов илүү байсан ч сүүлийн 10 секундэд ялалтаа алдсан юм.
125 кг
Финал
Сергей Козырев (Алани/Чуваш) – Ацамаз Теблоев (ХМАО) – 3:3 (+:-)
Хүрэл медалийн төлөө
Балдан Цыжипов (Буриад) – Сайпудин Магомедов (Дагестан) – цэвэр (+:- )
Анзор Хизриев (Санкт-Петербург) - Зелимхан Хизриев (Санкт-Петербург) – гэмтэл (+:- )
Сергей Козыревийг түрүүлнэ гэж хэн ч бодоогүй байх. Гэхдээ энэ жингийн лидер Шамиль Шарипов оролцоогүй, олимпын эрхийн тэмцээнд оролцож байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )