Азийн боксын холбооноос 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-31-нд Энэтхэгийн Нью-Дели хотод явагдана гэж мэдээллээ.
Хамгийн сүүлийн Азийн АШТ 2019 онд Таиландын Бангкокт болж байсан билээ. Тус тэмцээнд Казахстан, Афганистан, Бахрейн, Бутан, Камбож, Хятад, Тайвань, БНАСАУ, Энэтхэг, Индонез, Иран, Ирак, Япон, Иордан, БНСУ, Кувейт, Киргиз, Лаос, Малайз, Монгол, Балба, Пакистан, Филиппин, Катар, Сингапур, Шри-Ланк, Сири, Тажикистан, Таиланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Вьетнам, Йемен гэсэн 34 орны эмэгтэй 112, эрэгтэй 192 тамирчин оролцож байв.
Манай тамирчид 1 алт, 7 хүрэл медаль авч байлаа.
Эрэгтэй
Хархүүгийн Энх-Амар 56 кг хүрэл
Эрдэнэбатын Цэндбаатар 60 кг алт
Баатарсухийн Чинзориг 64 кг хүрэл
Нармандахын Шинэбаяр 81 кг хүрэл
Эмэгтэй
Балсангийн Мөнгөнсаран 48 кг хүрэл
Мягмардуламын Нандинцэцэг 54 кг хүрэл
Монхорын Намуун 60 кг хүрэл
Эрдэнэсоёлын Ундрам +81 кг хүрэл
Сэтгэгдэл ( 5 )
Олимп дэлхийд медалын төлөө үзчихээр боKсчин байхгүй болсон боkсын холбоо муу ажиллаж байгаа шигшээгийн дасгалжуулгчыг солих цаг болсон
Өнөөдөртөө Цэндбаатараас өөр дэлхийд тоглох тоглогч харагдахгүй байна.Үе Үед 1 л хүн дэлхийд тоглодогтоо манайхнаас...
эрүүл саруул хүнийг тэмцээнд явуулах хэрэгтэй
Цэндбаатараас өөр Монголын төлөө зодолдож чадах хүн бокст байхгүй болсон. Бусад нь алуулна. Угаасаа Монгол хүн тулааны спортод төрөлхийн муу, хая нэг 10-20 жилд ганц хоёр тамирчин гарч ирээд л болоо
шал согтуу, чармай нүцгэн, идэр есийн хүйтнээр УБ-ын гудамжаар алхаж явсан хүү мөн бна \n