Намрын чуулган нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.03.15/ 10.00 цагаас “Их хуралдай” танхимд нээлтээ хийнэ. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөх болов уу гэсэн таамаглал байсан ч өнөөдөр өргөхгүй аж. Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэхийг УИХ-д хүргүүлсэн билээ.

Ж.Эрдэнэбатад оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон учраас тэрбээр УИХ-ын гишүүний ажлаа хийх бүрэн боломжтой болсон юм.  

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ssss(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

Тангаргаа өргөж эх орондоо эргэн хурдан ирээсэй. Түүний ухаан энэ хэцүү үед хамгийн их хэрэгтэй

1  |  0
Зочин(64.119.22.79) 2025 оны 03 сарын 13

ХУЛГАИ ЛУИВАРЧ ЭРЛИИЗ ХУРЛИИЗ МАНАН ТӨРД СУУХ ГУТАМШИГ БОЛЖЭ

1  |  0
Иргэн(211.237.181.200) 2025 оны 03 сарын 13

Хууль бол гууль болсон юм бна дооо

1  |  0
шударга иргэн(202.126.88.199) 2025 оны 03 сарын 13

Муусайн юмнуудад хууль үйлчлэхгүй юмдаа нээрээ.

1  |  1
Top