Видео: Дагестан залуус сүүлийн өдөр 3 алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Өчигдөр буюу 14-нд Улаан-Үдэд ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн үлдсэн 4 жингийн барилдаанаар өндөрлөлөө. Энэ 4 жингийн 3-т нь дагестан залуус түрүүлжээ.

61 кг

Финал

Абасгажи Магомедов (Дагестан) - Муслим Мехтиханов (Дагестан) – 4:1

Хүрэл медалийн төлөө

Алдар Бальжинимаев (Буриад) - Рустам Караханов (Москва) – 5:4

Чермен Тавитов (Алани) - Нодар Арабидзе (Брянск) – 2:0

Рамазан Ферзалиев 65 кг-д шилжсэнээс хойш энэ жинд Абасгажи Магомедовд эн тэнцүү өрсөлдөгч үлдсэнгүй.

65 кг

Финал

Гажимурад Рашидов (Дагестан) - Загир Шахиев (Дагестан) – 5:3

Хүрэл медалийн төлөө

Абдулмажид Кудиев (Дагестан) - Рамазан Ферзалиев (Дагестан) – 10:0

Курбан Шираев (Дагестан) - Гажимурад Омаров (Дагестан) – 3:0

Өнгөрсөн оны Дэлхийн Цомд гэмтсэн Гажимурада Рашидовыг олимпод оролцох нь өнгөрлөө гэж олон хүн бодож байсан бол УАШТ дээр түүний өвдөг бүрэн эдгэрсэн нь харагдаж байлаа.

79 кг

Финал

Малик Шаваев (Крым) - Ахмед Усманов (Дагестан) – 6:4

Хүрэл медалийн төлөө

Гажи Набиев (Дагестан) - Амхад Ташухажиев (Санкт-Петербург) – 6:1

Радик Валиев (Алани) - Гаджимурад Алихмаев (Брянск) – 6:5

Өнгөрсөн жилийн улсын аварга, Дэлхийн Цомын эзэн Ахмед Усманов финалд зовлонгүй шалгарсан ч алтан медалийн төлөөх өрсөлдөгчөө дутуу үнэлсний улмаас ялагдлаа. Түүнийг унагаасан Малик Шаваев энэ тэмцээни шинэ нээлтээр тодорчээ.

97 кг

Финал

Алихан Жабраилов (Дагестан) - Асланбек Сотиев (Ставрополь) – 5:0

Хүрэл медалийн төлөө

Знаур Коциев (Чуваш) - Тажудин Мухтаров (Дагестан) – 3:0

Хох Хугаев (Алани) - Георгий Гогаев (Алани) – цэвэр (+:- )

Финалд дагестан, осетин гэсэн хоёр школын тулаан болж, дагеастан илүүрхлээ. Абдулрашид Садулаевыг эзгүйд гарсан боломжийг энэ жинд шинээр орсон Алихан Жабраилов ашиглаж чадлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чөлөөт(103.111.68.3) 2021 оны 03 сарын 16

ЧӨЛӨӨТ БӨХ ДЭЛХИЙН СПОРТ БАЙХАА БОЛЬСОН ДЭВЖЭЭН ДЭЭРЭЭ ЗОДОЛДДОГ ХЭДЭН УУЛЫНХНЫ ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ СПОРТ БОЛСОН ШҮҮ УДАХГҮЙ СОНИРХОГЧИЙН БОКС, ЧӨЛӨӨТ БӨХ 2 ОЛИМПООС ХАСАГДАНА

0  |  3
Top