Хакүхо М.Даваажаргал зодог тайлаад Магаки ояката болно 

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Япон улс, Токио хот. Гэрэл зурагчин Вандангийн Даваа

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал гуравдугаар сарын 11-ний өдөр 36 настайгаа золголоо.

Энэ өдөр тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд хандан "Арван жилийн өмнөх энэ өдрийг би хэзээ ч мартахгүй. Тэртээх 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 46 минутад Номхон далайн эрэг дагуух зүүн хойт бүс нутгуудыг хамарч есөн баллын хүчтэй газар хөдөлсний улмаас үүссэн цүнамид далайн эрэг орчмын хот суурин газрууд их усанд автаж, төсөөлшгүй их байгалийн гамшигт нэрвэгдэн 22 мянган хүн эрдэнэт амиа алдсан эмгэнэлт өдөр учраас мартахын аргагүй. Японы ирээдүй болсон олон хүүхэд эцэг эх, элгэн садан, анд нөхдөө гэнэтийн цаг бусаар алдан, өнчирч хоцорсон. Гэр орон, цэцэрлэг сургууль нь сүйрч, юу ч үгүй хавтгай газар шороо болсон гашуун зовлонд нэрвэгдсэн хүүхдүүдэд итгэл найдвар, сэтгэлийн тэнхээ, зориг тэмүүлэл, хүч урам өгөх гэж би арван жил тасралтгүй боломжийнхоо хэрээр дэмжин, үргэлж тэдэнтэй холбоотой байдаг" хэмээн онцлов.

Гэрэл зургийг TBS TV

Түүний цүнами, гамшигт нэрвэгдсэн хүүхдүүд, орон нутгийн иргэдтэй арван жилийг хэрхэн хамт туулж ирсэн тухай баримтат нэвтрүүлгийг Японы “TBS” Телевиз удахгүй үзэгчдэд хүргэнэ.

Мөн Их аварга зодог тайлсныхаа дараа Магаки ояката багшийн нэрээр Сүмогийн холбоонд үлдэн, багшлахаар бэлтгэж буй гэх мэдээлэл  цацагдав.

Сүмогийн түүхэнд өндөр амжилт үзүүлэн барилдсан зарим бөхөд уг хүний хүсэлтийг үндэслэн зодог тайлсны дараа зодоглож байсан үеийнхээ нэрээр дэвжээ нээхийг зөвшөөрдөг.

Улмаар тухайн багшийг тэтгэвэрт суухад дэвжээ хаагддаг болзолтой. Өөрөөр хэлбэл, уламжлан залгагдаггүй нэг үе, нэг хүнээр хязгаарлагддаг дүрэмтэй. Өнөөг хүртэл 32 түрүүтэй 48 дэх их аварга Тайхо, 24 түрүүтэй 55 дахь их аварга Китаноүми агсан, 22 түрүүтэй 65 дахь их аварга Таканохана нар өөрийн нэрээр сүмогийн дэвжээ нээх эрхийг эдэлж байжээ. Харин 31 түрүүтэй 58 дахь их аварга Чиёонофүжи агсан дэвжээ нээх эрхээсээ татгалзан, Коконоэ дэвжээг өвлөн залгамжилсан түүх байдаг.

Их аварга Хакүхо М.Даваажаргал одоогоор сүмод 44 удаа түрүүлж, амжилтыг манлайлж байгаа нь ирээдүйд зодог тайлаад, "Хакүхо" нэртэй дэвжээ нээх боломжтой. Гэвч эцсийн шийдвэрийг Сүмогийн холбоо хуралдан гаргадгаас гадна зодог тайлсан үедээ албан ёсоор бүртгэгдсэн багшийн эрхийг урьдчилан бэлдсэн байх дүрэмтэй.

Магаки багшийн эрхийг манай сүмоч агсан Токитэнкү А.Хүчитбаатар 56 дахь аварга болох хоёр дахь үеийн Ваканохана агснаас авч байсан түүхтэй.

Ваканоханагийн багш болох Фүтагояма 45 дахь аварга анхны үеийн Ваканохана агсан байжээ. Тэрээр сүмогийн гарал үүслийн тухай сурвалжлах нэвтрүүлгээр 1991 онд Монголд ирэхдээ наадмын бэлтгэлд гараад байсан үндэсний бөхийн Д.Дамдин, Ж.Мөнхбат зэрэг аваргуудтай уулзаж, сүмо ба Монголын үндэсний бөхийн талаар санал бодлоо солилцож байх үед аавыгаа дагаж явсан М.Даваажаргал зургаан настай байжээ. Хакүхо тэр үед Японы сүмогийн их аварга, анхны үеийн Ваканохана агснаас амттан, чихэр хүртэж байснаа одоо дурсан ярьдаг.

Түүнээс хойш 30 жил өнгөрч, хүүхэд байхдаа учирч байсан аваргын хүмүүжүүлж өсгөсөн шавь болох хоёр дахь үеийн Ваканохана агсан буюу Магаки багшийн эрхийг авахаар Хакүхо М.Даваажаргал бэлтгэлээ базаажээ.                                                                         

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.40.44) 2021 оны 10 сарын 01

Одоо энэ хогийн сумо махан бөмбөгүүдийг үздэг хүн монголд байдаг юм уу\n

1  |  1
Зочин(192.82.81.253) 2021 оны 10 сарын 01

Япончуудын дунд хамгиин нэр хүндтэй аварга бол Аса аварга даа ? Хакуког их зальтай хүн гэдэг болсон бна лээ ?

2  |  2
Зочин(59.153.113.151) 2021 оны 03 сарын 21

Энэ олон амжилтыг эвдэх япон байтугай монгол ч байхгүй. Энгүй хүчит аварга

2  |  0
Монгол(103.212.116.241) 2021 оны 03 сарын 21

Даваажаргал аваргыг муулаад тэнэгтээд байгаа новшнууд аа та нар өөрийнхөө хүч чадал оюун ухаанаарай олж авсан амжилт. Бусдын цүнх баригч биш амжилтай яваа монгол хүний эсрэг солиорч балайрах хэрэггүй

1  |  0
Зочин(103.212.116.241) 2021 оны 03 сарын 21

Их аварга Даваажаргал сумо бөхийн гайхамшигтай давтагдашгүй хүн. Монгол хүн дэлхийн гайхамшиг. Амжилт хүсэе.

2  |  0
Zochin(220.213.60.12) 2021 оны 03 сарын 21

Hurdhan shig olympic ni bolood avraga mani husej bgaa esolgoogoo hiicheed bushuuhan zodog tailaasaidaa. Ingej bie setgel eeree zovj baihaar.

3  |  0
Mgl(61.102.147.37) 2021 оны 03 сарын 21

Chi muu novshoo naad yoponiihoo dalaid yasaa taviaraa cham shig novsh Mongol ulsiin gaviyat gej yavahgui shuu...

1  |  7
mongol(66.181.176.249) 2021 оны 03 сарын 21

ugaasaa tsaashaa sanaatai gulug geseen japand bgaa mongol buhchuudteigee haritsaa muu baidag gene lee buh hunees sonsson unen ug shuu

2  |  4
Ireedui(202.21.118.178) 2021 оны 03 сарын 21

Mundag avarga, Mongoliin neriig urguj yavaa udamt aaviin mongol huvuun Yoponii ard tumend tus bolj bgaad bayartai bna. Yopnuud bidend busad ulsaas iluu denjleg uzuulseer irsen n” ene hunii her hund, manai sumogiin huctehguudtei salshgui holbootoi...Erhem avargad az jargal sain saihniig husie!!!

6  |  1
Монгол(66.181.161.48) 2021 оны 03 сарын 18

Японы гамшигт өртсөн Бүс нутагт 10 жил тусламж үзүүлж буй талаараа ярьж. Монголоос бол зөвхөн мөнгө л босгодог самурай. Монгол улсад нэвтрэх виз бүү олго.

3  |  3
mongol (66.181.161.101) 2021 оны 03 сарын 18

ene pizda bidend tuicj hamaa bhgui

3  |  7
ОЧука(192.82.75.186) 2021 оны 03 сарын 16

Амжилт хүсэе

0  |  0
tamka(192.82.69.216) 2021 оны 03 сарын 21

Yun avrgadaa ve? Ene chin yoponii irgen hun shuudee bitgii ingej pyldagnaad baildaa

2  |  7
Hokuho bol delhiin s(148.60.92.227) 2021 оны 03 сарын 18

abragadaa amjilt hysej ene ydaa dahin tyryyleerei hyrd ikhe baina lee!!zarim byhchyydtei zoriulsan barildaan hiigeerei!!!ta chadna!ta bol delhiin sumo behiin tyyhen dehi agyy baharhaltai beh syy!!!!Mongol hyn ene hyniig muu heleh ni byy hel muuhai ch harj bolohgyi ee!!Mongolchyyd behdee hairtai ard tymen ,odoonii zarim zydaggyi hamyyrsan tolgoinyyd bytehgyi yg helsen baisan bidnii dyrgyi hyrch baina.

2  |  2
Зочин(192.82.69.13) 2021 оны 03 сарын 17

Сонирхолтой түүх байна даа.Аваргадаа амжилт хүсье.

4  |  2
зочин(202.179.27.70) 2021 оны 03 сарын 18

харийн хүн бидэнд ямар хамаа байнааа\n

4  |  9
Top