Э.Даваанинж Хокүсэйхо мэргэжлийн сүмод анхны ялагдлаа хүлээлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

“Миягино” дэвжээний монгол бөх Э.Даваанинж Хокүсэйхо мэргэжлийн сүмогийн жонокүчи, жонидан, санданмэ гэсэн доод гурван зиндаанд нэг ч уналгүй, 7 даваагаар түрүүлээд байсан билээ. Энэ нь сүмогийн түүхэнд 5-д бичигдэх рекорд амжилт юм. Тэрээр нэгдүгээр сард макүшитагийн барууны 15-д бичигдсэн ч их аварга Хакүхо коронавирусний халдвар авсны улмаас Миягино дэвжээний бөхчүүд Хацү башёд бүгд барилдахгүй болсон. Хэдийгээр Хокүсэйхогийн шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэр мөн барилдаагүй.

Өнөөдөр Хокүсэйхо макүшита зиндаанд анхны барилдаанаа хийж, Токисакаэд шитатэнагэ мэхээр ялагдаж, мэргэжлийн сүмод анхны ялагдлаа хүлээж, дараалан ялсан амжилт нь 21 дээр зогслоо.

Тэмцээний өмнө хамтарсан бэлтгэлийн дараа нуруугаа гэмтээсэн гэх бөгөөд том наалт наасан байлаа. Барилдааны дараа “Барилдаж чадахгүй гэсэн юм байхгүй ч нэг л болж өгөхгүй байна. Гэхдээ гэмтлээр шалтаглах хүсэл алга. Өөрөө сул болохоор л ялагдсан. Дараалсан ялалтын рекорд зогслоо. Энд сэтгэл зовоод гутраад байвал дахиад 6 өдөр барилдаж чадахгүй. Хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top