Оюутны ёкозүна П.Дэлгэрбаяр ШИНЭ БӨХИЙН шалгалтад орно

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, 2020 онд Оюутны ёкозүна болсон Японы биеийн тамирын дээд сургуулийн оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр сургуулиа төгслөө.
 

Оюутны ёкозүна бөх мэргэжилд макүшитагийн 15-аас барилдах эрхтэй. Манай бөх озэки асан Болгарын Котоошюүгийн удирддаг Нарүто дэвжээн дээр өнгөрсөн оны 12 дугаар сараас дадлага хийж байгаа. Котоошюү зодог тайлаад Японы биеийн тамирын дээд сургуулийг төгсөж байсан юм.

П.Дэлгэрбаяр өнгөрсөн оны Оюутны сүмо бөхийн тэмцээнд гэмтээсэн зүүн хөлийн шагайгаа одоо эмчлүүлж байгаа. Ирэх дөрөвдүгээр сараас бэлтгэлдээ орж, тавдугаар сарын тэмцээнд шинэ бөхийн шалгалтад орох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top