Үндэсний бөхийн аваргуудын уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр "Аваргуудын зөвлөл" болон үндэсний бөхийн аваргуудтай уулзлаа. 

Уулзалтад Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож, Монгол үндэсний өв соёл болох үндэсний бөхийнхөө талаар санал солилцжээ.
 


МҮБХ хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж, 2021 оны гуравдугаар сарын 20-ны бямба гаригт "Монгол бөхийн өргөө"-нд 12:00 цагт "Аваргуудын зөвлөл" болон Монгол Улсын аварга цолтой бөхчүүдтэй хийх уулзалтыг мөн товлолоо.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.94) 2021 оны 03 сарын 17

Хорчингууд хороо л найруулна биз, еер яах вэ дээ

0  |  0
zochin(49.106.192.54) 2021 оны 03 сарын 16

uvchnii hajuug.r unegui tejeelegdeg ene buhchuud yu be Mgl hamgiin hereggui uls ene buhchuud gavya gui ulsuud yadaj bainga tejeelgeh sanaatai hund ued hund tusalj bai teneg hoolni savuud gavya gui ulsuud

1  |  0
Top