Италийн Ромд энэ сарын 4-7-нд болсон олимпын чансааны оноо өгөх сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Маттео Пелликоне тэмцээнд оролцохоор очсон ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг тус тэмцээнээс хасагдсан. Учир нь тус багийн 3 гишүүнээс коронавирусний халдвар илэрсэн юм. Харин хэн гэдэг тамирчин халдвар авсан талаар мэдээлээгүй.
Тэгвэл ОХУ-ын эмэгтэй шигшээ баг энэ сарын 18-21-нд Унгарын нийслэлд болох олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болжээ. Орос бүсгүйчүүд Токиогийн олимпын таван эрхийн төлөө барилдана. Багийн бүрэлдэхүүнд Европын хошой аварга Стальвира Оршуш (53 кг), 2020 оны Дэлхийн Цомын медальт Вероника Чумикова (57 кг), 2019 оны ДАШТ-ий медальт Любовь Овчарова (62 кг), 2020 оны Европын аварга Ханум Велиева (68 кг), олимпын аварга Наталья Воробьева (76 кг) нар багтжээ.
Дашрамд дурдахад Маттео Пелликоне тэмцээний мэдүүлэгт Екатерина Полещук, Надежда Соколова, Мария Тюмерекова (50 кг); Ольга Хорошавцева, Анжелика Ветошкина, Александра Скиренко (53 кг); Виктория Ваулина (55 кг); Ирина Ологонова, Вероника Чумикова, Анастасия Сидельникова (57 кг); Александра Ниценко (59 кг); Валерия Коблова, Анжела Фоменко, Мария Лачугина (62 кг); Динара Кудаева (65 кг); Анастасия Братчикова, Вусала Парфианович (68 кг); Марина Суровцева (72 кг); Наталья Воробьева, Евгения Захарченко (76 кг) нар ороод байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )