УОК-ын зөвшөөрөл бүхий МХБХ-ны захиалгат нислэг хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Монголын шигшээ баг энэ сарын 25-нд ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн тоглолтоо Тажикистан улсын шигшээ багтай хийнэ.

Турк улсад бэлтгэл базааж буй баг тамирчдаа Душанбэ хот хүртэл зөөвөрлөхийн тулд "Хүннү-Эйр" компанид захиалга өгсөн бөгөөд Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 9-ний өдөр зөвшөөрөл өгч, гуравдугаар сарын 24-ний өдөр нислэг үйлдэгдэхээр боллоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Хэрэв Улаанбаатар - Алматы - Душанбе - Улаанбаатар чиглэлд зорчих хүсэлтэй иргэд байгаа бол гуравдугаар сарын 18-ны 12:00 цагаас өмнө бүртгүүлэн, нийслэгт хамрагдаж болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.234) 2021 оны 03 сарын 17

Ямар ч хэрэгцээ үгүй зүйлд хүч хөдөлмөр зарцуулах юм.очоод л хожигдоод ирэх нь ойлгомжтой газар баахан ажил удсан дор гадаадаас иргэдээ авчираач.

0  |  0
Top