Дэлхийд анхных болох амьд цагаан баавгайтай зочид буудал БНХАУ-ын зүүн хойд Хармөрөн (Хэйлунжян) мужийн “Harbin Polarland” цэцэрлэгт хүрээлэнд үүд хаалгаа нээжээ. “Polar Bear” зочид буудлын гол онцлог нь зочид, жуулчид өрөөнийхөө цонхоор Хойд туйлын цагаан баавгайн амьдралыг ажиглах боломжтой. Хойд мөсөн тивийн эзэд бүхий танхим Хойд туйлыг санагдуулам гэнэ.
“Harbin Polarland” цэцэрлэгт хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Ян Люгийн Ройтерс агентлагт ярьснаар, дотоод орон зай бол амьтдын амьдрах орчны зөвхөн нэг хэсэг бөгөөд цаг агаар тохиромжтой үед цагаан баавгайнуудыг гадагш гаргадаг байна. Задгай дээвэртэй танхимд баавгайнууд цасан дээр тоглож, усанд орох боломжтой.
Энэхүү өвөрмөц зочид буудал ихээхэн сонирхол татаж байгаа ба бүх өрөөнүүд захиалгатай байгаа гэнэ. “Polar Bear” зочид буудал нийт 21 өрөөтэй бөгөөд 290-351 ам.доллароор нэг хоногийг өнгөрүүлэх боломжтой.
Байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч “Цагаан баавгай” зочид буудал 2021 оны нэгдүгээр сард Хятадын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх форумын Цас, мөсөн загварын шилдэг арван төслийн нэгээр шалгарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
AMITAN TAMLAJ HANADAGGUI HUJAANUUD