Монгол, Тажикстаны тоглолтыг 10 мянган хүн үзнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан хоёр дахь шатны Азийн F хэсгийн Тажикистан, Монголын тоглолт энэ сарын 25-нд болох гэж байгаа билээ.
 


Тоглолт Тажикстан улсын Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдана. Энэ нь тус өдөр Азид болох цорын ганц албан ёсны тоглолт тул олны анхаарлын төвд орох нь гарцаагүй.

Одоогийн байдлаар энэ хэсэгт Тажикстаны баг 3-р байрт, манай шигшээ 5-р байрт явж байгаа.


ДАШТ, Азийн Цомын тун хариуцлагатай тоглолт тул тус улсын Засгийн газраас хөлбөмбөгийн шигшээ багаа дэмжин, балиашгуудыг цэнгэлдэхэд оруулах зөвшөөрөл өгсөн байна. Мөн Тажикистаны хөлбөмбөгийн холбооноос ФИФА-тай ярилцаж, аюулгүй байдлаа бүрэн хангасан хэмээн шалгуулж байж, 10 мянган үзэгчтэйгээр тоглолтыг явуулах эрх авчээ.
 

Тажикстанд цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хөлбөмбөгийн тэмцээнийг үзэгчтэй явуулаагүй байсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.99) 2021 оны 03 сарын 17

Мояачуудаа хожно шүү

0  |  0
Монгол хөвгүүд минь(66.181.184.220) 2021 оны 03 сарын 17

Бүгдэд хожигдож болно гагцхүү тажикуудыг л ялах хэрэгтэй

0  |  0
Top