Монголын шигшээ баг ээлжит нөхөрсөг тоглолтоо хийлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Монголын хөл бөмбөгийн Үндэсний шигшээ багийн Турк улсын Анталъя хотноо “Катар - 2022” ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны бэлтгэлээ үргэлжлүүлж байна. Турк улсад манай шигшээ баг 4 удаагийн нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай ирсэн. Тус хуваарийн дагуу Украйны “ЛНЗ Лебедин” багийн эсрэг тоглолоо.

Өдрөөс өдөрт бие бялдрын хувьд бэлтгэгдэж байгаа манай шигшээ энэ тоглолтод 2:0-ийн харьцаатай хожигдлоо. Энэ сарын 14-ны өдөр Унгарын дэд лигт тоглож ялалт байгуулсан Ганболдын Ганбаяр өнгөрсөн шөнө Анталъя хотод газардсан ч энэ тоглолтод багахан минутыг талбай дээр өнгөрүүллээ.

Үндэсний шигшээ баг 3 сарын 25-ны өдөр Тажикстан улстай тоглохоос өмнө энэ сарын 20-ны өдөр сүүлийн нөхөрсөг тоглолтоо хийнэ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top