Холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт ирэх дөрөвдүгээр сарын 25-нд Жексонвиллд (Флорида, АНУ) явагдах UFC 261 тэмцээн цар тахлын үед анх удаа үзэгчтэй явагдана гэж мэдэгдлээ. Гэхдээ ямар ч тооны хязгаарлалтгүй байх юм.
UFC 261 тэмцээн аваргын бүс хамгаалах гурван тулаантай. Гол тулаанд Камару Усман хагас дунд жингийн бүс хамгаалах тулааныг Хорхе Масвидальтай хийнэ. Тэд 2020 онд тулалдаж, Усман шүүгчийн саналаар ялж байсан билээ.
Мөн эмэгтэйчүүдийн сонирхол татсан хоёр тулаан биднийг хүлээж байна. Хятадын Чжан Вэйли Роуз Намаюнастай, Валентина Шевченко Жессика Андрадетай нударга зөрүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )