Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан хоёр дахь шатны Азийн F хэсгийн Тажикистан, Монголын тоглолт энэ сарын 25-нд Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдана.
Тажикстаны шигшээ багийн дасгалжуулагч Усмон Тошев энэ тоглолтод 3 хаалгач, 8 хамгаалагч, 9 хагас хамгаалагч, 4 довтлогч гэсэн нийт 24 тоглогч дууджээ. Гол тоглогчдын нэг Эхсони Панджшанбе шигшээ багт ирсэн ч торгуулийн улмаас Монголтой хийх тоглолтыг өнжинө. Гэхдээ гадаадад тоглодог бусад легионерууд иржээ.
Энэ тоглолтыг Такикстаны 10 мянган хөлбөмбөг сонирхогч Душанбе хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхох юм. Тасалбарын үнэ 20 сомони.
Тажикстаны шигшээ баг
Хаалгач:
Рустам Ятимов (Истиклол)
Мухриддин Хасанов (Истиклол)
Шохрух Киргизбоев (Куктош)
Хамгаалагч:
Давронджон Эргашев (Бунёдкор, Узбекистан)
Фарход Восиев (Тамбов, ОХУ)
Табрези Давлатмир (Нарва Транс, Эстони)
Ахтам Назаров (Истиклол)
Вахдат Ханонов (Истиклол)
Искандар Жалилов (Истиклол)
Манучехр Сафаров (Истиклол)
Зоир Джурабоев (Истиклол)
Хагас хамгаалагч:
Парвизджон Умарбоев (Локомотив, Болгар)
Комрон Турсунов (ТРАУ, Энэтхэг)
Эхсони Панджшанбе (Навбахор, Узбекистан)
Алишер Жалилов (Истиклол)
Амирбек Журабоев (Истиклол)
Мухаммаджон Рахимов (Истиклол)
Ислом Зоиров (Истиклол)
Илхомджон Баротов (Истаравшан)
Абдулмумин Забиров (Худжанд)
Довтлогч:
Шахром Самиев (Динамо-Авто, Молдав)
Жахонгир Эргашев (Кызылкум, Узбекистан)
Манучехр Жалилов (Истиклол)
Рустам Соиров (Истиклол)
Дасгалжуулагч – Усмон Тошев (Узбекистан).
Сэтгэгдэл ( 0 )