Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан хоёр дахь шатны Азийн F хэсгийн Тажикистан, Монголын тоглолт энэ сарын 25-нд Душанбе хотноо орон нутгийн цагаар 18:00 цаг, Монгол улсын цагаар 21:00 цагаас явагдана.
Энэ тоглолтыг Ираны шүүгчид шүүн явуулах болжээ.
Талбайд FIFA-гийн шүүгч 44 настай Али Сабах Аль-Кайси шүүнэ. Тэрээр 2009 оноос олон улсын шүүгчээр ажиллаж байгаа, туршлагатай шүүгч.
FIFA-гийн шүүгч Хайдер Абдулхасан Али Убайди, Амир Хуссейн нар захын шүүгчээр, 4 дэх шүүгчээр Заид Тхамер Мохаммед ажиллана. Шүүгчдийн бүрэлдэхүүний ажлыг АНЭУ-ын Ахмад Якуб Жума тэргүүтэй алба хянан толилуулж, тоглолтын комиссароор Ираны Хамид Момени томилогджээ.
Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч, БНСУ-ын Жунг Хван Вон тоглолт дээр байлцахаар болжээ. Сануулахад энэ тоглолт Азид 25-ны өдөр болох цорын ганц албан ёсны тоглолт юм.
Сэтгэгдэл ( 1 )
Iim medeend sanuulhad gej ug heregguiee harin todruulhad gej bichij bolno ! Utgaa oilgohgui hamaagui ug heregdeed bj bolohguiee!