Энэ сарын 25-26-нд Москвад А.Харлампиевийн нэрэмжит самбын Дэлхийн Цомын тэмцээн болох гэж байна. Тэмцээн үзэгчтэй, гэхдээ Лужники ордны бага танхимын 50 хувьд л үзэгч оруулах юм.
Дэлхийн Цомд Беларусь, Болгар, Грек, Гүрж, Египет, Казахстан, Камерун, Кипр, Марокко, Мали, Молдав, Польш, ОХУ, Румын, Серби, АНУ, Тажикстан, Узбекистан, Филиппин, Хорват, Швейцар гэсэн 21 орны тамирчид мэдүүлгээ өгчээ.
Энэ жилийн тэмцээний онцлог нь улсууд хоёр баг оролцуулах эрхтэй, шинэ жинд явагдана.
Эрэгтэй 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг эмэгтэй 50 кг, 59 кг, 54 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг; байлдааны самбо 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг жинд 21 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Самбог одоо бараг сөнөж байгаа спорт гээд хэлчихэд буруудахгүй байх аа, оросуудын зүтгэлээр нэг юм амьтай төдий байгаа эд, бусад орнуудын самбын холбоо ч оросуудын удирдлага дор ажилладаг, оросуудын гаргаж ирсэн тэдний л спорт, дэлхий бол тоодоггүй эд
Монгол улсын баг яагаад орохгүй б гаа юм бол \n