125 кг: Шамиль Шарипов олимпын эрх авч чадах уу?

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Өнөөдөр Будапешт хотын "BOK Sports Hall" ордонд чөлөөт бөхийн Европын олимпын эрхийн тэмцээн эхэлж байна. Өнөөдөр эрэгтэй 57, 65, 74, 86, 97, 125кг-ийн бөхчүүд жин тус бүртээ олимпын хоёр эрхийн төлөө өрсөлдөх юм.

Дагестаны бөх Шамиль Шарипов ОХУ-ын шигшээд ганц дутуу байгаа 125 кг-ийн Токиогийн олимпын эрхийн төлөө барилдах болно. 23 настай залуу тамирчин. 2019 оны Тив хоорондын Цомын мөнгө, 2020 оны УАШТ-ий мөнгө, 2020 оны Дэлхийн Цомын алтан медальтай.

2019 оны Нурсултаны ДАШТ-д Оросоос 125 кг-д Алан Хугаев барилдаж, хоёрдугаар тойрогт Украины Александр Хоцяновскийд ялагдаад олимпын эрх авч чадаагүй, шигшээ багийн суудлаа ч алдсан юм. Харин өнгөрсөн жилийн Дэлхийн Цомд түрүүлсэн Шамиль олимпын эрхийн төлөө барилдах эрхээ авсан. Түүнийг Улаан-Үдэд болсон УАШТ-ээс чөлөөлсөн. Хэрэв тэр Унгарт эрх авч чадах юм бол Токиогийн олимпод явах нь тодорхой болсон.

Будапешт. Олимпын эрхийн тэмцээн, 125 кг.

Урьдчилсан барилдаан

Геннадий Гудинович (GER) - Jose CUBA VAZQUEZ (ESP)

Georgi Lyubomirov IVANOV (BUL) - Johannes LUDESCHER (AUT)

Денис Храменков (BLR) - Daniel LIGETI (HUN)

Шамиль Шарипов (RUS) - Самхан Жабраилов (MDA)

1/4 ФИНАЛ

Жамалладин Магомедов (AZE) - Jere Tapani HEINO (FIN)

Paris KAREPI (ALB) –

Robert BARAN (POL) -

Нурсултаны ДАШТ-д 125 кг-ийн жинд олимпын эрхийг Гено Петриашвили (Гүрж), Таха Акгуль (Турк), Александр Хоцяновский (Украин), Живей Денг (Хятад), Ядолла Мохеби (Иран), Эгзон Шала (Албани) нар авсан. Энэ жилийн эхээр Панамерикийн АШТ-ээс Ник Гваздовский (АНУ), Амар Дхези (Канад) хоёр нэмэгдсэн. Үлдсэн найман эрхийг Тивийн 3 тэмцээн, Болгарт болох дэлхийн эрхийн тэмцээнээс олгоно.

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Замболат Тедеев “Манайд байхгүй ганц эрхийн төлөө барилдуулахаар Шамиль Шариповыг бид сонгосон. Хэрэв тэр эрхээ авчихвал бид түүнийг энэ жилийн улсын аварга Сергей Козыревтой халз барилдуулж, ялсныг нь Европын аваргын тэмцээнд явуулна” гэж мэдэгдсэн. Энэ жинд мөн 2021 оны улсын аваргын хүрэл медальт Буриадын Балдан Цыжипов байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top