М.Мягмаржаргал эмэгтэй боксчдоос анх удаа ОЛИМПЫН ЭРХ авлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Энэ зун Токиод болох Зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ.

ОУОХ-ны зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан Дэлхийн олимпын эрхийн тэмцээнийг цуцалсан. Ингээд тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар эрх олгох болсон юм.  
 


Эмэгтэй боксын 75 кг-ийн тамирчин М.Мягмаржаргал чансаагаар жиндээ 5-д жагссан ч эхний 4 тамирчин олимпын эрхээ авсан байсан тул олимпод оролцох эрхтэй боллоо.

Монголын эмэгтэй боксчин анх удаа олимпын наадамд оролцох болж байгаа нь энэ юм. Тэрээр хүнд гэмтлийн улмаас жил гаруй рингнээс хөндийрсөн ч олимпын эрхээ авч чадлаа.
 


Мөн 2017-2020 онд үзүүлсэн амжилтаараа ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга ОУХМ Э.Цэндбаатарын Олимпийн наадамд оролцох эрх баталгаажлаа.
 


Манай боксынхноос өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ. Ийнхүү одоогийн байдлаар манай 3 боксчин олимпын эрхээ аваад байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.128.88.147) 2021 оны 03 сарын 19

Ene 3 tegeel boloo yu.erh uguh temtseen ahij baihgui yumu

0  |  0
Нараа(66.181.161.86) 2021 оны 03 сарын 19

Миний өвөг дээдсүүд хүнээ гэгээрүүлэх ухаажуулах сургаалыг их сурган хүмүүжүүлэх ажил хииж бажээ. Цусандаа хадгалагдсан гэнтэй хүмүүс ингэж эх орондоо итгэн элбэгээ нямка баярц баяр сайхбил г.м урвагч нараас илүү эх оронч бэртэх үхэхэд ч бэлэн эхорныхоо төлөө зүтгэж байгаад чин зүрхнээсээ талархаж байна. Монгол улс майна хүчирхэгжин хөгжилийнхээ төлөө бүгд эх орон монгол улсынхаа төлөө оиунаа хүрцалж оиун бодолдоо тунгаан босож ирэх цаг болсоныг мэдэрч байгаа гэдэгт ах нь итгэн9.

0  |  0
Top