Чөлөөт бөх: Европ тивийн 12 олимпын эрхийн эзэд тодорлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Өчигдөр Унгарын нийслэлийн "BOK Sports Hall" ордонд чөлөөт бөхийн олимпын эрх олгох Европ тивийн тэмцээний эхний өдөр өндөрлөлөө. 57, 65, 74, 86, 97, 125 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд эрхээ авч байгаа бөгөөд нийт 12 эрхээс Беларусь 3, Азербайжан, Армен, Турк улсууд тус бүр 2, Герман, Болгар, Гүржийн баг тус бүр нэг эрх авлаа. Гүржийн олимпын аварга Владимир Хинчегашвили эрхээ авч чадаагүй, Дэлхийн эрхийн тэмцээнийг хүлээхээр боллоо.

Жин болгоны финалд шалгарч, олимпын эрх авсан бөхчүүд

57 кг

Георги Вангелов (Болгар) - Арсен Арутюнян (Армен)

65 кг

Гаджи Алиев (Азербайжан) - Вазген Теванян (Армен)

74 кг

Хажимурад Гажиев (Азербайжан) - Автандил Кенчадзе (Гүрж)

86 кг

Али Шабанов (Беларусь) - Осман Гочен (Турк)

97 кг

Сулейман Карадениз (Турк) - Александр Гуштын (Беларусь)

125 кг

Денис Хроменков (Беларусь) - Геннадий Кудинович (Герман) 

Европын эрхийн тэмцээний хагас шигшээ барилдаанууд

57 кг

1/2 финал

Георги Вангелов (Болгар) - Ислам Базарганов (Азербайжан) - 9:1
 


Арсен Арутюнян (Армен) - Андрей Яценко (Украин) - 10:0
 

65 кг

1/2 финал

Гажи Алиев (Азербайжан) - Максим Сакултан (Молдав) - 5:1
 

Вазген Теванян (Армен) - Магомедмурад Гажиев (Польш) - 4:2
 

74 кг

1/2 финал

Хажимурад Гажиев (Азербайжан) - Максим Василоглу (Румын) - 7:0
 

Автандил Кенчадзе (Гүрж) - Али-паша Умарпашаев (Болгар) - цэвэр (+:- )
 

86 кг

1/2 финал

Али Шабанов (Беларусь) - Ахмед Магамаев (Болгар) - 6:0
 

Осман Гочен (Турк) - Борис Макоев (Словак) - 16:6
 

97 кг

1/2 финал

Александр Гуштын (Беларусь) - Абрахам Коньедо Руано (Итали) - 9:0
 

Сулейман Карадениз (Турк) - Эрик Тилле (Герман) - 2:1
 

125 кг

1/2 финал

Геннадий Кудинович (Герман) - Жамалудин Магомедов (Азербайжан) – 3 торгууль (+:- )
 

Денис Хроменков (Беларусь) - Шамиль Шарипов (ОХУ) - 4:4 (+:- )
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top