Путин Жо Байдентай цахимаар ярилцахыг санал болгов

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох оролдлого хийсэн, үүнийхээ төлөөсийг төлөх болно гэсэн билээ. Мөн Путиныг алуурчин гэж боддог гэх утгатай зүйл ярьсан юм.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Жо Байденд баасан эсвэл даваа гарагт цахим хэлбэрээр шууд нээлттэй ярилцахыг санал болгожээ. Тэрбээр “Россия 24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ийнхүү хэлсэн бол Крым, Севастополийн оршин суугчидтай уулзах үеэрээ Жо Байдены хэлсэн үгийн талаар “Би түүнд юу гэж хариулах вэ дээ. Эрүүл байгаарай л гэж түүнд хэлмээр байна. Эрүүл энхийг хүсэж байна. Би үүнийг егөөдөл, хошигнолгүйгээр хэлж байна” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Бид бусад улс орон, бусад хүмүүсийг харахдаа өөрсдийгөө толинд харж байгаатай адил байдаг. Тэндээс бид үргэлж өөрсдийгөө хардаг” гэсэн байна.

Өмнө нь Жо Байдены санаачилгаар утсаар ярьсан бол одоо Путин “Би Ерөнхийлөгч Жо Байденд яриагаа үргэлжлүүлэхийг санал болгомоор байна. Гэхдээ цахимаар, шууд эфирээр, цаг алдалгүй нээлттэй ярилцахыг санал болгож байна. Энэ нь Орос, АНУ-ын ард түмэн, мөн бусад олон орны хувьд сонирхолтой байх шиг байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(103.229.120.168) 2021 оны 03 сарын 20

АНУ Байден өвгөнөөс болж хэцүү байдалд орох бий дэ дэлхийн 2 р дайнд дэлхийг ялсан улстай шөргөөлцөх хэрэггүй дэ

0  |  0
Itgel(185.191.124.143) 2021 оны 03 сарын 19

aayaya yu l bolkood bn daa

0  |  0
Зочин(64.119.24.223) 2021 оны 03 сарын 19

Нээлттэй ярилцлага хийвэл Жо Байденийг Путин илт давуу байдал үзүүлэх нь ойлгомжтой. Сул дорой хүн Путин шиг хүнтэй шууд ярилцлага хийх хэцүү дээ

0  |  0
Top