ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены талаар Орос, Америкийн хэвлэлүүдээр гарч байгаа мэдээллүүд үнэнд огт нийцэхгүй гэж хэлжээ.
Путин Ардын аж ахуй, төрийн албаны боловсон хүчний нөөцийн сургуулийн төгсөгчидтэй уулзахдаа Женевт Жо Байдентай хийсэн уулзалтынхаа талаар “Байден бол юуг ч өнгөрүүлдэггүй мэргэжлийн хүн. Түүнтэй их анхааралтай ажиллах хэрэгтэй” гэсэн байна.
Путин Байдентай хийсэн уулзалтаа сайхан болсон гээд “Талууд гол асуудлаар бие биенийхээ байр суурийг ойлгож чадсан” гэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ярьснаар Жо Байден хол зам туулж, цагийн зөрүүнд орсныг үл харгалзан эрч хүчтэй харагдаж байсан гэнэ.
Жо Байден заримдаа будилуу болдог гэдэг ярианы талаар Путин “Хүмүүс ямар нэгэн зүйлийг хоёрдугаарт тавьсан үедээ анхаарлаа нэг их хандуулаад байдаггүй. Америкчуудад өөрсдөөс нь илүү чухал юм гэж байдаггүй. Гэхдээ тэр эмх цэгцтэй хүн. Юунд хүрэхийг хүсэж байгаагаа ойлгодог, маш сайхан хийдэг нь шууд мэдэгддэг” гэжээ.
Владимир Путин, Жо Байден нар уулзах үеэрээ ойлголцох, ойртох эхлэлээ тавьж чадсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )