АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Женев хотноо уулзлаа.
Дээд хэмжээний уулзалтын эхэнд Жо Байден, Владимир Путин нар Швейцарын Ерөнхийлөгч Ги Пармелентай зургаа авахуулаад бие биетэйгээ гар барьснаар тэдний уулзалт эхлэв.
АНУ, Оросын Төрийн тэргүүнүүдийн уулзалт гурван хэсгээс бүрдэх аж. Эхлээд өргөн бус хүрээнд яриа хийж, дараа нь хэлэлцээ өргөн бүрэлдэхүүнтэй болох юм байна.
Дээд хэмжээний уулзалт 4-5 цаг үргэлжилнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Путин, Байден нарын хэлэлцээнд АНУ, Оросын Гадаад хэргийн сайд нар байлцана. Харин өргөтгөсөн хэлэлцээрт хоёр талаас тус бүр таван албаны хүний оролцох аж.
Кремлиэс мэдээлснээр Путин, Байден нар АНУ, Оросын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, стратегийн тогтвортой байдлын асуудал, цар тахал, бүс нутгийн сөргөлдөөн зэрэг олон улсын асуудлаар хэлэлцэхээр тохиролцжээ.
АНУ, ОХУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт XVIII зууны үеийн Ла-Гранж эдлэнд болж байна.
Сэтгэгдэл ( 2 )
sputnik avah nidee
Агуу Путин Дэлхийн улстөрч .