Өчигдөр Унгарын нийслэлийн "BOK Sports Hall" ордонд болж байгаа чөлөөт бөхийн олимпын эрх олгох Европ тивийн тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.
Тус тэмцээний хамгийн алдартай оролцогч болох ОХУ-ын Наталья Воробьева эрхээ авч, гурав дахь олимпдоо оролцох боллоо. Наталья Воробьева 2012 онд 72 кг-д түрүүлж, 2016 онд 69 кг-д мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад 76 кг-д эрхээ авлаа. Буриадын Стальвира Оршуш (53 кг) хагас шигшээд ялагдаж, эрх авч чадсангүй.
Жин болгоны финалд шалгарч, олимпын эрх авсан бөхчүүд
50 кг. Эвин Демирташ (Турк) – Миглена Селишка (Болгар)
53 кг. Ванеса Каладзинская (Беларусь) – София Матссон (Швед)
57 кг. Эвелина Николова (Болгар) – Алина Акобия (Украин)
62 кг. Ирина Коляденко (Украин) – Анастасия Григорьева (Латви)
68 кг. Ханум Велиева (ОХУ) - Кумба Лярок (Франц)
76 кг. Наталья Воробьева (ОХУ) – Василиса Марзалюк (Беларусь)
Сэтгэгдэл ( 0 )